Вэб ертөнцийн хамгийн аюултай алдартан

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Вэб ертөнцийн хамгийн аюултай алдартан

Супермодел Heidi Klum вэб хэрэглэгчдийн аюул болжээ.

Вэб хамгаалалтын компани McAfee-ийн гаргасан энэ жилийн хамгийн аюултай
алдартангуудын жагсаалтыг тэрээр тэргүүлжээ.

Энэ жагсаалтыг гаргахдаа спамчид, хакеруудын хамгийн их ашиглаж байгаа нэр, үгсийг
үндэслэсэн
ба супермоделийн нэрийг ашиглан явуулса
н спам захиа болон вирусыг хэн ч
эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шууд даран нээдэг ажээ.
Хорлонтой буруу үйл ажиллагаа явуулагч сайтуудтай холбоотой 10 линк хаяг, нэр
тутмын нэг нь заавал Klum-ийн нэртэй холбоотой байсан бөгөөд өнгөрсөн жилийн №1 алдартан нь жүжигчин
Cameron Diaz байсан байна. Энэ жил тэрээ
р хоёрдугаарт бичигдэж, харин
гуравт Piers Morgan ороод байна.

Түүнээс гадна энэ жагсаалтад орсон эрэгтэй гэвэл Brad Pitt юм. Түүнчлэн
Jessic
a Biel, Scarlett Johansson, Adriana Lima нар ч энэ жагсаалтын
эхний аравт багтжээ.
Ингээд үзвэл дээрх алдартнуудын нэрээр хайсан хайлт найдваргүй байж,
улмаар таныг элдэв буруу сайт, вируст нэрвэгд
үүлэх өндөр
магадлалтай гэсэн үг.
Харин эдний хажууд спортын одод хамаагүй
найдвартай хайлт болно гэж онцолжээ. Тиймээс оддын тухай хайлт хийж, элдэв
хэрэгт дурлахдаа тун болгоомжтой байхад илүүдэхгүй байна.

www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж