Эрос хатагтай
Ариунаа…Монголын рок, попын ертөнцөд яг л салхи шиг эрч
хүчтэйгээр хөл тавьсан энэ бүсгүй төдийгөөс өдий хүртэл гал шиг дүрэлзэж яваа ховор авьяасын
эзэн. Сайн дуучин байж, сайн уран бүтээл хийхийн тулд өөрийгөө өдөр бүр шинээр нээж, чадварлаг менежментийн баг бүрдүүлэх ёстойг харуулж чаддаг
Т.Ариунаа өчигдөрхөн Монголын рок,
попын түүхэнд өмнө нь байгаагүй өвөрмөц ёслол зохион байгууллаа.
Энэ бол “Домгийн өглөө” нэртэй түүний шинэ уран бүтээлийн нээлт бөгөөд Монголын анхны мюзикл кино клипний нээлт нь анх удаа
кино театрт болсноороо олны сонирхлыг татаж байна.

Өөртөө итгэлтэй, бардам
хатагтайн “Шинэ клипээ телевизийн эфирээр шууд цацахгүй. Зохиогчийн эрхийг
хүндэлж,
хуулийн дагуу ажилладаг байгууллага, бизнесийн хамт олон , контентын
байгууллага, сайтуудтай хамтран ажиллана” гэсэн мэдэгдэл ч бас
анхных…
тодотголтой олон уран бүтээлийн эзний энэ өдрийн гоёл ч бас олны анхааралд байж чаджээ. Үсээ улаанаар будаж, улбар шар /orange/ өнгийн тод даашинзаар гоёсон нь дива хатагтайг улам эрч хүчтэй, цоглог харагдуулж байлаа. Тэр үүгээрээ өнгөний сонголтод ч зоригтой
ханддагаа илэрхийлж чадсан байх. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн клипний нээлтийн ёслолдоо сонгон өмссөн “Orange” гоёл нь “Хайрын
хурим” салоны дизайнер Уранцэцэгийн урласан даашинз байжээ.