“Никитон”-ы Б.Батчулуун цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

“Никитон”-ы Б.Батчулуун цомог гаргана

“Би зүгээр л тайван амьдармаар байна. Чимээгүй байгаа хэдий ч уран бүтээлээ туурвисаар байгаа. Хэзээ ч урлагаас урвахгүй” хэмээж байсан “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Цомог хэдийд бэлэн болж, “Никитон”-ы үнэнч фенүүдийн сонорыг мялаах эсэх нь тодорхойгүй байгаа ч аль болох богино хугацаанд үзэгч, сонсогчдодоо шинэхэн бэлгээ барихаар төлөвлөсөн аж. Түүний шинэ цомгийн ажилд “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан хамтран ажиллаж байгаа юм. Монголын залуусыг амьд хөгжимд “уруу татсан” “Нисванис”-ийн Амгаа дууны үгийг нь бичиж, Б.Батчулуун өөрөө ая хийж байгаа гэнэ. Ямартай ч шинэ цомогт нь багтах хэд, хэдэн дуу нь бэлэн болчихоод байгаа гэсэн.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж