Сайд Д.Зоригтод асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Сайд Д.Зоригтод асуулга тавив

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар эрчим хүчний болон нефтийн бүтээгдэхүүний хангамж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан сайд Д.Зоригтод асуулга тавьжээ. Асуулгад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх  чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд эрчим хүчний V цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах хугацаа, энэ ажлын явц ямар явж байгаа. Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн говийн бүсийн дэд бүтцийг төлөвлөлтөд үндэслэн хөгжүүлэх ажлын хүрээнд говийн бүсийг эрчим хүчээр хангах ажлын хэрэгжилт ямар байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, УИХ-ын 2007 оны 46 дугаар тогтоол, 2010 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдал, түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд ТЭЦ-2 дулааны станцыг түшиглэн байгуулах хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах ажлын явцын талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  2008 оноос хойш нефть боловсруулах үйлдвэрийг эх орондоо барих ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах зорилт тусгагдсаар ирсэн байна. Тиймээс Монгол Улсад нефтийн эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөөц нь тогтоогдсон нефтийн хэмжээ, жилд олборлогдон, экспортлогдож байгаа түүхий нефтийн хэмжээ, түүнчлэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-нд оруулах өөрчлөлтийн талаар хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгөхийг эрхэм гишүүд энэхүү асуулгадаа онцолжээ.

   Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж