Жүжигчид Гайтид тусалж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Жүжигчид Гайтид тусалж байна

Холливудын жүжигчин Шон Пенн  газар хөдлөлтөд нэрвэгдэж үндэстнээрээ сүйрлийн ирмэгт хүрсэн Гайтид туслах байгууллагыг 2010 онд үүсгэн байгуулсан билээ. “Haitian Relief Organization” нэртэй тус байгууллага 2,25 сая ам.долларын хандив цуглуулаад байна.  Шон Пенн ”Гамшигт бүрэн сүйдсэн энэ орны сэргээн босголтод сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламж маш хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Гайтид газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил эхэлсэн бөгөөд иргэдэд зээл олгох замаар гэр оронтой болоход нь тусалж байгаа юм. “Haitian Relief Organization” байгууллага газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болж, түр хоргодох байранд маш хүнд нөхцөлд амь зууж буй 22,300  иргэн, 550 өрхийг гэр оронтой болгохыг зорьж байна. Холливуудын инээдмийн жүжигчин Бен Стиллер мөн газар хөдлөлтийн гамшигт өртсөн гайтичуудад туслахаар АНУ-ын мужуудад  үнэ хаялцуулах үзэсгэлэнг зохиож, хандив цуглуулж яваа ажээ. Тэрбээр “Бидэнд том өөрчлөлт хийх боломж бий” гэж ярьжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж