
- Сэтгүүлч Б.Золбаяр “Намар ай”, “Мэлмийн солонго” эссэ бүтээлээрээ,
- “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат “Найзыгаа алчихлаа гэж бодоод ууланд дөрвөн жил бүгсэн”, “Эсэргүү” Төмөр-Очирыг хэн егүүтгэв. Оросууд уу, манайхан уу” эрэн сурвалжлах нийтлэлээрээ,
- “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Хятад сүлжээ буюу Монголын хар алтыг атгасан Winsway” цуврал, “Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ” цуврал нийтлэлүүдээрээ,
- “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Ганчимэг “Ц.Нямдорж: Аав ээж хоёрыгоо ганц сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа”, “Х.Баянмөнх: Аатай омогтой, алдаатай хийморьтой залуу насны явдлыг байгаагаар нь хайрлая л гэж хэлэх гэсэн. Мөөеө ирээгүй” ярилцлагаараа,
- “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Агуу хүний солиорох нь ч агуу”, “Хуваарилалт нь шог байна, Ерөнхий сайд аа“ нийтлэлээрээ,
- “Өнөөдөр” сонины тоймч Ш.Даваадорж “Монголчуудыг чөдрийн ганцаас нь салгах хэнд ашигтай вэ”, “Монголд дайн болж байна уу” нийтлэлээрээ,
- Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч П.Алтанцэцэг “Гишгэх газаргүй Монгол” теле нийтлэл, “Төрийн хар хүн” хөрөг нэвтрүүлгээрээ,
- “Өдрийн сонин” Н.Гантулга “Шинэдийн саран тунгалагших цаг дор” тэмдэглэл, “Владимир Жанибеков: Тавхан удаа сансарт ниссэндээ харамсдаг” ярилцлагаараа,
- “Улс төрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан “Уучилчихаач дээ”, “Жон Фрамыг иртэл шүү” нийтлэлээрээ,
- “TV-9” телевизийн сэтгүүлч Б.Отгон “Цэнгийн үнэгүй цэнхэр алт”, “Орхон голд амьдрал төгсөхийн цагт” нэвтрүүлгээрээ тус тус “Балдорж” шагналын шилдэг аравт жагслаа.
“Балдорж” шагналын эзэн болсон, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх Ж.Гангааг шижир алтан тэмдэг, болор цомоос гадна 5000 ам.долларын мөнгөн шагналаар шагнаж, урамшуулснаас гадна шилдэг 12-т багтсан сэтгүүлчдийг “Улаанбаатар” банк ивээн тэтгэж, гадаадад аялуулах болсон байна.
Г.Дарь
Гэрэл зургийг: "Өнөөдөр" сонин.