Өнгөрсөн онд тохиосон Ховд аймгийн Мөст сумын 70 жилийн ойн хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар, нутгийн зөвлөлтэй хамтран тус суманд Лусын эрхт хаан буюу Луй ван Жалбу бурхныг залжээ. Бурхан сүндэрлүүлэх ажилд 80 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд бурхны шүншигт Ховд аймгийн 700 гаруй өрхийн эд зүйлс орсон аж. Луй ван Жалбу бурхан таван метр, 10 см өндөртэй, алтадсан хүрэл бурхан юм байна.
Б.Жаргал