Зорилгоо тодорхойл, түүндээ хүр!

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Зорилгоо тодорхойл, түүндээ хүр!


Зорилгоо хэрхэн биелүүлэх тухай нэгэн үнэтэй мэдлэгээ та бүхэнтэй
хуваалцъя. Зорилгоо тодорхойлох, биелүүлэх загвар бүхий SMART хэмээх
загварчлал анх гарж байсан бол сэтгэгчид илүү их уншиж, бодож үзсэний
үндсэн дээр юмуу SMARTER хэмээх зорилго тодорхойлох, түүндээ хүрэх нэгэн
хүснэгт гарж мөн тэд үүн дээрээ тогтсон ажээ. Харин түүнийхээ хэдэн
үсгийг өөрчлөөд өөрсдийнхөөрөө жаахан жаахан өөр өөр болгочих юм. Харин
би хамгийн сайн нь буюу өөртөө тааруулсаныгаа орууллаа 🙂 S.M.A.R.T.E.R
аас өөр Монгол үгээр доорх загварыг хийж болох нь уу бодож үзээрэй.
Санаа адилхан монгол үг олдож болох юм. Ямартай ч аргачлал танд
нөлөөгөө үзүүлж байна уу үгүй юу туршаад үзээрэй.  
2 эх биеээс бүрдсэн.
             Эхний алхам: Зураг
               
Эхний
нүүрэнд та өөрийн амьдралаа ….. онд ямар байна гэж мөрөөөдөж байна
тэр төсөөллөө зур. Бүх зүйлс төсөөллийн ертөнцөөс ирдэг. Та энд мөрөөдөж
буй амьдралаа бодит амьдрал дээр авчрах эхний алхамаа хийж байгаа юм.
Хүчтэй төсөөл, зоригтой мөрөөд.
            Миний амьдрал …….. онд
            Хоёрдугаар алхам: S.M.A.R.T.E.R
S Specific Тодорхойл.
 
Зорилго
чинь маш тодорхой байх ёстой. Ерөнхий зорилгоос илүү  тодорхойлсон
зорилго биелэгдэх магадлал өндөр байдаг. Тодорхой бич. Нарийн тодорхой
болгохын тулд дараах асуултуудад хариулаарай.
*Юу:        Таны зорилгын тааламж, таныг хөдөлгөгч хүч юу байх вэ мөн үр                               .дүнгээс юуг хүсч байгаа вэ?
*Хаана:    Нөхцөл байдал, газар байрал хаана вэ?
*Хэзээ:     Хамрах цаг хугацаа?
*Яагаад:   Юуны төлөө, зорьсон шалтгаан, шаардлага, ашиг юу байх вэ?
Жишээ авбал: Энгийн зорилго бие галбиртай болох. Харин тодорхой зорилго эрүүл мэндийн клубт элсэж 7 хоногт 4 удаа бэлтгэл хийх. 
M
Measurable Хэмж. Зорилгынхоо үр дүнг хэмж. Хэр их, хэр том байх,
зорилгодоо хүрсэн үед би хэр ихийг мэдсэн байх. Зорилго чинь бялуунаас
идэх гэж төсөөлбөл хэр ихийг зүсэхээ хэмж гэсэн үг. Зарим зорилгуудад
хэмжихэд амархан байдаг. Жишээлбэл хэдэн жин хасах, хэдэн минутанд гүйх,
хэр зэрэг орлого гэх зүйлсийг хэмжихэд тодорхой бөгөөд хялбар байдаг ч
тоо хэмжээгүй, тодорхойлогдохгүй зарим зорилгуудад хүндрэлтэй байдаг.
Энэ тохиолдолд, зарим чухал эсэхээр нь ч юмуу, ямар нэгэн ангилах
системээр эсвэл зорилго дээрээ хэр их цаг зарцуулахаараа хэмж.
Жишээлбэл, би ажилдаа дэвших гэсэн алсын зорилгоо, цаг хугацаа
зарцуулахаараа хэмжиж болох юм. Менежерээс, ахлах менежер, ахлах
менежерээс захиралын хооронд хэдэн жин хасна, тэдэн минутанд гүйнэ
гэдэгтэй адил тэдэн хугацаа зарцуулна гэж хэмжиж гаргаж ирж болно.Тэгээд
гүйхнэ байна.
А-Аction-oriented
Чиглэлээ ол. Та зорилгодоо яаж хүрэх маршрут, стратеги, төлөвлөгөөгөө
баяжуулах хэрэгтэй. Та эхэндээ бүхий л нарийн ширийн юмыг мэдэх
хэрэггүй. Зүгээр л энгийн төлөвлөөтэй эхэл. Зөв чигээ ол.
R
Realistic Бодитой байдал. Зорилго чинь бодит байдалд үндэслэгдсэн байх
ёстой. Тэд чиний хийх боломжтой, удирдах боломжтой зүйлс байх
хэрэгтэй.Хийсвэр биш. 
T-Time-Bound
Хүрэх газрынхаа цагийг тооц. Гүйцэд хийж дуусах цагаа шийд, тэгээд
хад. Цаг хугацаагүй нь үл мэдэгдэх зорилгууд иргээд таныг хорлоно.
E-Expectation management Ирээдүйд өөрчлөгдөх зүйлсийг ажигла. Зорилго чинь мөн өөрчлөгдөж болох нөхцлийг урьдчилан хар.
R-Resource&Record Нөөц, Тэмдэглэл.  
Нөөц.Мэдээж
чи зорилгодоо хүрэхэд чухал болох зарим зүйлсийг хийх хэрэгтэй. Цаг,
мөнгө, тусламж дэмжлэг, мэдээллийн сурвалж гэх мэт.Чи зорилгодоо
хүрэхийн тулд  зарим зүйлсийг золиослох шаардлага гарна. Зорилгодоо
хүрэхийг чи үнэхээр л хүсэж байгаа л бол, зарим нэг золиослол, алдагдал
чамайг саатуулах ёсгүй! No pain, no gain!
Тэмдэглэл.Зорилгодоо хүрсэн эсэхээ тэмдэглэ.

 S.M.A.R.T.E.R ийн дагуу доорх хүснэгтээр зорилгоо тодорхойл.

MY GOALS FOR ……………..                                    NAME: ………………………………….
6 гол зорилго
Specific
Тодорхойл
Measurement
Хэмж
Аction-oriented Чиглэлээ ол
Realistic
Бодитой байдал
Time-bound
Цагаа тооц
Expectation management
Урьдчилан хар
Research,Record,
Нөөц, Тэмдэглэл
Ажил
Ажлын амжилт гаргах, тушаал дэвших. Том зүйлд өөрчлөлт оруулах







Боловсрол, Хувийн хөгжил
Сургалтанд суух, хувийн онцгой чадварууд эзэмших, хамтран ажиллах, бүтээх, сайн дурын ажил, ном унших







Гэр бүл, найз нөхөд,хүмүүс харилцаа, гэрлэлт, чанартай цаг







Эрүүл мэнд
Биеийн дасгал, зөв хооллох, агаар,







Амралт
Спорт, амралт, хобби, унтах







Материаллаг
Шинэ машин, гэрээ засах, санхүүгээ нэмэгдүүлэх, өр барагдуулах







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж