Ёс зүйн хорооныхон сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Ёс зүйн хорооныхон сургалтад хамрагдав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтран нийслэлийн 9 дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 18 агентлагийн ёс зүйн хороодын нарийн бичгийн дарга нар оролцсон сургалт семинарыг явууллаа. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянан шийдвэрлэх журам”-ын дагуу 10-аас дээш албан хаагчтай нийслэлийн байгууллагуудад орон тооны бус ёс зүйн хороодыг байгуулан ажиллаж байгаа юм.

Сургалт, семинарт оролцогсод  ёс зүйн дүгнэлт гаргах, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид хариуцлага ногдуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдсэн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээ, мэдээллийн дагуу болон байгууллагын удирдлага, ёс зүйн хорооны санаачлагаар албан хаагчийн зүй бус үйлдэлтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх, баримтжуулах, дүгнэлт гаргах, олон нийтэд мэдээлэх, сургалт сурталчилгаа явуулах талаар санал, туршлага солилцлоо.

Өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид Монгол улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” , Нийслэлийн Засаг даргын  2010 оны 684 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийг мөрдөн ажиллаж байна.

Сургалт, семинарт зөвхөн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний тухай асуудлыг бус төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцэх, зохих дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх боломжтой гэдгийг тодотгож өгснөөрөө ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж