Данид эмэгтэй Ерөнхий сайд ялав

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Данид эмэгтэй Ерөнхий сайд ялав

Данийн вант улсад зүүний төв үзэл баримтлалтай Социал демократ нам арван жилийн дараа бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж, намын лидер Хелле Торнинг-Шмит тус улсын түүхэн дэх анхны Ерөнхий сайд эмэгтэй боллоо. Торнингийн сонгуульд өрсөлдөхдөө татвар нэмэгдүүлэх замаар нийгмийн халамжийн санг  өсгөхөө амласан. Тэрбээр одоогийн Ерөнхий сайд Ларс Расмуссены цагаачдын асуудлаар хэрэгжүүлж буй хатуу бодлогыг эргэн харах гэнэ. Данийн вант улсын бүх нийтийн сонгуулиар зүүний төв үзэл баримтлалт Социал демократ нам парламентын 179 суудлын 89-ийг авсан бол төв барууны үзэл баримтлалт нам 86 суудлын эрх авчээ.

Данийн вант улсын шинэ Ерөнхий сайд Торнинг- Шмит "Бид чадсан. Энэ ялалт түүхэнд бичигдэх болно" гэж сонгуульд ялалт байгуулсны дараа мэдэгдсэн байна.  
Харин одоогийн Ерөнхий сайд Расмуссен сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч Социал демократ намын лидерт баяр хүргээд "Би Ерөнхий сайдын албан үүргээ Торнинг-Шмитэд хүлээлгэн өгч байна. Хүндэт Хелле, үүргээ сайн биелүүлээрэй. Гэвч та энэ үүргийг зөвхөн зээлж байгаа шүү” гэжээ. Ларс Расмуссены тэргүүлдэг "Blue Bloc" нам Данийн вант улсад өнгөрсөн арван жилийн турш засгийн эрхийг барьж байсан юм. Дэлхийн II дайны үед энэ орны эдийн засаг асар их доройтсон авч барууны өндөр хөгжилтэй орон болж чадсан. Данийн вант улс Европын холбоонд гишүүнээр элссэн авч, Евро бүсийн нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог нэвтрүүлэхээс татгалзсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж