
Данийн вант улсын шинэ Ерөнхий сайд Торнинг- Шмит "Бид чадсан. Энэ ялалт түүхэнд бичигдэх болно" гэж сонгуульд ялалт байгуулсны дараа мэдэгдсэн байна.
Харин одоогийн Ерөнхий сайд Расмуссен сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч Социал демократ намын лидерт баяр хүргээд "Би Ерөнхий сайдын албан үүргээ Торнинг-Шмитэд хүлээлгэн өгч байна. Хүндэт Хелле, үүргээ сайн биелүүлээрэй. Гэвч та энэ үүргийг зөвхөн зээлж байгаа шүү” гэжээ. Ларс Расмуссены тэргүүлдэг "Blue Bloc" нам Данийн вант улсад өнгөрсөн арван жилийн турш засгийн эрхийг барьж байсан юм. Дэлхийн II дайны үед энэ орны эдийн засаг асар их доройтсон авч барууны өндөр хөгжилтэй орон болж чадсан. Данийн вант улс Европын холбоонд гишүүнээр элссэн авч, Евро бүсийн нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог нэвтрүүлэхээс татгалзсан юм.