“Евгений Онегин”, “Хунт нуур” тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

“Евгений Онегин”, “Хунт нуур” тоглоно

Дуурь Бүжгийн Эрдэмийн Театр ирэх бямба, ням гаригт ээлжит тоглолтоороо П.И.Чайковскийн  “Евгенин Онегин" дуурь, "Хунт нуур" балетыг үзэгчдэд хүргэнэ. Эдгээр нь П.И.Чайковскийн 170 жилийн ойд зориулж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 15-нд “Нойрссон гүнж” балетыг тоглох юм байна. Тус театр анх 1963 оны тавдугаар сарын 15-нд “Евгений Онегин” дуурийг тавьснаар сонгодог урлагийн театрын анхны алхамаа хийжээ. Тиймээс Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаагаа эхэлсэн тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн дээрх балетыг тоглохоор болсон байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж