1.2012 оноос эхлэн олон улсын хэмжээнд мөрддөг нийтлэг зарчмын дагуу мөнгөн дэвсгэртийг хэвлүүлэх нөхцөл, шаардлагыг нарийн тодорхойлох үндсэн дээр хаалттай, эсвэл нээлттэй тендер зарлаж, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх компанийг сонгож байх зарчмыг баримталж ажиллах. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн болон хяналтын хүмүүсийн төлөөлөл оролцсон тендерийн тусгай хороог Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулж ажиллуулж байх;
2.Мөнгөн тэмдэгт захиалж үйлдвэрлүүлэх талаар гадаадын компанитай байгуулах гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч, эсвэл түүний эрх олгосноор Тэргүүн дэд болон дэд Ерөнхийлөгч гарын үсэг зурж байх журамд шилжих;
3.Монголбанкны үйл ажиллагааны бие даасан хоёр чиглэлийг нэг газарт төвлөрүүлсэн нь бие биедээ харилцан хяналт тавьж ажиллах зарчимд нийцэхгүй байгааг харгалзан Монголбанкны удирдлагын бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд мөнгөн тэмдэгтийг захиалж хийлгэх, гүйлгээнд гаргахтай холбоотой асуудлыг хариуцсан бие даасан нэгжийг Монголбанкны бүтцэд бий болгохыг зөвлөмж болгосон байна. Мөнгөн дэвсгэртийн нууцлалын хамгийн сүүлчийн үеийн найдвартай хэлбэр болох лазерийн аргаар дугаар тавих технологийг зарим том дэвсгэрт дээр хийлгэж, оронд нь үр дүн муутай, хэрэглэгч тэр бүр анхаардаггүй нууцлалыг хасах боломж байгааг судалж үзэх, мөнгөн тэмдэгтийн нууцлалын талаар хэрэглэгчид сурталчилж таниулах талаар Монголбанкаас өргөн хүрээтэй ажил тогтмол зохион байгуулах болон мөнгөн тэмдэгт хэвлүүлдэг Гиезеке энд Девриент компанийн зардлаар сургалтад хамрагдсан мөнгөн тэмдэгт тоолох, устгах машины ашиглалт хариуцсан ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах шаардлагатайг хурлаас тэмдэглэжээ.