Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 12.00 цагт  зарлагдлаа. Тус хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болох байсан ч Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү хотноо болсон байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байсан тул ийн хойшлуулсан юм. Засгийн хуралдаанаар одоо Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн А.Тлейханы санаачлан боловсруулсан Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Хөрөнгө гаргах тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр авч хэлэлцэх юм байна.

Мөн Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэх, холбогдох арга хэмжээнд оролцох тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, ”Дархан-Газрын тос” ХХК байгуулах тухай,  Нууц асуудал багтжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад Засгийн газрын тогтоолын төслийн тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн төслийн тухай, Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2011 оны эхний хагас жилийн явцын тухай оруулаад байна. Мөн  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай, Хүүхдийн спортын IV их наадам зохион байгуулсан дүнгийн тухай, Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж