Иран “ухаантай бөмбөг”-өөр пуужин сөнөөж сурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Иран “ухаантай бөмбөг”-өөр пуужин сөнөөж сурчээ

Ираны нисэх хүчин эсрэг талын ямар ч пуужинг угтан сөнөөх шинэ бөмбөг туршсан тухай Fars News Agency агентлаг мэдээлэв. Шинэ нисэх бөмбөгийг “Fadaeeyan-e Harim-e Vellayat” (“Эх орныхоо төлөө өөрийгөө золиослогч”) гэх хээрийн сургуулийн үеэр туршиж, F-5 онгоцноос харвасан пуужинг устгасан байна.

Израилийн “Ynetnews” хэвлэлээр мэдээлснээр Ираны бөмбөгдөгч F-4 онгоц Qassed гэж нэрлэгдсэн шинэ бөмбөгөөр бүх байг амжилттай устгасан гэж Ираны Нисэх хүчний командлагч  Хоссейн Читфоруш (Hossein Chitforoush) хэлжээ. Qassed бөмбөг нь хоёр тонн жинтэй бөгөөд чиглүүлэх төхөөрөмжийнхөө тусламжтайгаар ийн тодорхой радиуст байг устгах чадвартай гэнэ.

Шинэ бөмбөгөөс гадна “агаар-газар”, “агаар-агаар” ангиллын янз бүрийн пуужинг туршсан байна. Энэ хээрийн сургуульд Ираны нисэх хүчний америкийн үйлдвэрлэлийн F-4, F-5, C-130, оросын Су-24 ба МиГ-29, онгоцууд болон Ираны өөрийн үйлдвэрлэлийн Saeqeh сөнөөгч онгоцнууд оролцсон ажээ.

Ш.МЯГМАР

 "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж