ОХУ, Европт сүрьеэ тархаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

ОХУ, Европт сүрьеэ тархаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин Европт тархах болсныг сануулж байна. Эрх баригчид энд шуурхай арга хэмжээ авахгүй бол өвчин олон мянган хүний аминд хүрч болохыг тус байгууллага анхаарууллаа.

“Европт хэн нь ч эм тариант тэсвэртэй сүрьеэ өвчнөөс 100 хувийн хамгаалалттай байж чадахгүй” гэж ДЭМБ-ын эмч Октай Гозалов хэлээд Европт өвчний байдал маш түгшүүртэй хэмжээнд хүрсэн гэж үнэлэв.

Зүүн Европын оршин суугч орос, украинч, азербайжанчууд өвчинд нэрвэгдэх эрсдэл илүү их байна. Баруун Европын хувьд Лондонд өвчлөл хамгийн өндөр байгаа гэнэ. Тэнд жилдээ 3500 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж