Италийн парламент Сильвио Берлусконийн Засгийн газарт нь итгэл үзүүлэн санал болгосон төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг нь баталлаа гэж “Corriere della Sera” сонин мэдээлэв.
Сонинд өгүүлснээр хямралын эсрэг арга хэмжээг парламентын доод танхимын 630 депутатаас 316 хүн дэмжиж, 310 нь эсэргүүцжээ. Засгийн газрын хөтөлбөрийн талаарх бүрэн шийдвэрийг дараа нь мэдээлэх юм байна.
Засгийн газар нь гурван жилийн дотор улсын өрийн хэмжээг 54 тэрбум еврогоор бууруулна гэж найдаж байна. Өмнө нь Европын төв банк хэмнэлтийн хатуу арга хэмжээ авч Грекийн араас орохгүй байхыг Италиас шаардаж байсан юм.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин