Шинжээчид манай хөршийн Эрхүүгээс Приморск хүртэлх орон зайд амьдарч 200-500 мянгын хятад хүн амьдарч байгаа гэдэг. Энэ хэдийгээр хэлбэлзэлтэй боловч ихээр бодлоо гэхэд сүйрэлд хүргэхээр сүртэй эд биш. Энэ талын хөгжлийн сөрөг үр дагаврын талаар Оросын эрх баригчид шиг тэндхийн оршин суугчид сайн мэдэж байгаа.
Үүний зэрэгцээ өсч өндийж буй супер хүчинд шийдэгдээгүй гадаад дотоод олон асуудал бий. Тайванийг нэгтгэх, Уйгар, Өвөр Монгол, Түвдийн үндэстэн-улс төрийн асуудал зэргийг нэрлэе. Нөөцийн давамгайлал байгаа ч эдгээр том районуудад Хятадын төв засгийнхан нэг л итгэлтэй биш байгаа. Соёл, иргэншлэл, нийгмийн зөрөлдөөнөөс гадна энд газар зүй, цаг уурын онцлог ихээхэн нөлөөтэй. Сөргөлдөөн хэдэн арван жилээр үргэлжилж байгаа билээ. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын нутаг дэвсгэрт экологийн болон хүн амын өсөлтийн асуудлууд ула нэмэгдэж байна. Жишээлбэл залуучуудын тоо нэмэгдэж байна.
Эдгээр асуудлуудаас үүдэн Орост сөрөг зогсох нэлээд боломж гарч ирээд байгаа. Үүнд өнөөгийн болон ирээдүйн цэргийн хүчин чадлын боломж газар авч байна. Оросын цэргийн зарим мэргэжилтнүүд ирээдүйд дайн, сөргөлдөөн гарах боломжийг үгүйсгэхгүй байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Хятадад Алс Дорнодыг аажмаар уусгах цаг хугацаа байхгүй. Хүн амын тоо, эрчим хүчний нөөцийн хомсдол нь энэ том улсын өмнө аргагүй байдал үүсгээд байна хэмээн тэд үзэж буй. Хятад жижиг хэсгүүд болон бутрахгүйн тулд томрох хэрэгтэй. Гэтэл Монгол, Казахстан, Орост түүхий эд их, хүн ам цөөнтэй. Геополитикуудын өөдрөг бус орос үзэлтнүүдийн нүдээр бодит байдал ийм байгаа аж.
Өөрсдөөсөө асуугаад үзье. Таамаглаж буй энэ нэвтрэлт Хятадын нийгэм, эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадах уу? Миний бодлоор цэргийн үйл ажиллагааг сунжруулах нөхцөлд Хятадад асуудал нааштайгаар шийдэгдэхгүй. Оросууд гадаадын түрэмгийллийн нөхцөлд өөрсдийгөө бүрэн дайчилж чаддагаа нэг биш удаа харуулсан. Иймэрхүү ирээдүйн үйл явдлын өрнөлийг Хятадын тэргүүлэх улстөрчид сайтар тооцоолж байгаад эргэлзэх зүйлгүй. Дайны байдалд Сибирь, Алс Дорнодын түүхийг эдийг олборлон зөөх нь жишээлбэл, партизаны дайны нөхцөлд бүтэшгүй хэрэг. Үүнийг нь Оросын тэнгисийн болон нисэх хүчин тактикийн цөмийн зэвсгийн тусламжтайгаар дэмжих нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ Европын холбоо, НАТО Оросыг итгэлтэйгээр дэмжихийг мартаж болохгүй.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин