Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэв

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэч­лэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас зохион байгууллаа. Нээлттэй хэлэл­цүүлгээр хөдөлмөрийн тухай хуу­лийн шинэчлэлийн асуудлаар Нийг­мийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эз­дийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож  өөрсдийн байр сууриа тус тус илэрхийллээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт аж ахуй нэгж байгууллага, бусад аж ахуй нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт, өнөөгийн нийгэмд 1999 онд батлагд­­сан хууль хэр зөрчилтэй байгаа талаар хэлэлцүүлэг боллоо. Хөдөлмөрийн харилцааны хэв шин­жид гарч буй өөрчлөлт, ажлын цаг, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн баталгаатай хол­­­боо­­­той нэр томъёог оновчтой, ойлгомжтой болгох, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харил­цан ойлголцол, хамтын ажи­лагааг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа юм.

Одоо мөрдөгдөж байгаа хө­дөл­­­­мөрийн хууль нь аж ахуй нэг­жийн ажил олгогч талд илүү давуу талтай байна гэдгийг зарим оролцогчид үзэж байсан. Тухайлбал хөдөлмөрийн гэрээг ажил орж байгаа иргэнд зориулж, тухайн ажлын нөхцөл байдалд тулгуурлан шинэчлэн боловсруулан гэрээ хийх ёстой байдаг аж. Гэтэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан нэг загварын хөдөлмөрийн гэрээг бүх аж ахуй нэгж хувилан ажилчидтайгаа гэрээ хийдэг. Уг нь бол тухайн аж ахуй нэгж байгууллага нь өөрсдийн ажлын нөхцөл, онцлогт тааруулан гэрээ хийх ёстой байдаг аж. Гэтэл энэ үүргийн биелүүлдэг аж ахуй нэгж тун ховор байдаг гэдгийг ч хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан.

“Ер нь бол Хөдөлмөрийн хуулийг практикт хэрэглэж байгаа байдлаас харвал уг хууль нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжид хэрэглэх боломжгүй, хамрах хүрээ явцуу, жижиг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалж чаддаггүй, тэдгээр байгууллагад хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, цаашид хөдөлмөрийн хяналтын бай­гуул­лагын үйл ажиллагааг сайже­руулах шаардлагатай байна гэдэг аж ахуй нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд хэлж бай­лаа.  Зарим аж ахуй нэгжийн хувьд хүний тоо цөөн мөн хувийн хэвшилд хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөх­гүй байх,  илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл, амралтын мөнгө олголт гээд өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийг шинэчлэх шаардлага гараад байгаа” гэж НХХЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш хэлж байлаа. 

Тиймээс хөдөлмөрийн харил­цааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн харилцаа­ны соёлыг ажил олгогч, ажилтнуудад төлөвшүүлэх, зохистой хөдөлмөрийн үзэл санааг үндэсний хэмжээнд хангах зорилгоор Хөдөлмөрийн ту­хай хуульд зарим өөрчлөлтийг оруу­­лан шинэчлэн найруулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд, хөдөлмөр эрхлэлт, бүрэн бус цагаар ажиллах, нийгмийн хөгжилд зохицуулах, хуулиар зохицуулж байсан хэт нарийвчилсан зарим зохицуулалтыг уян хатан болгох, нийгмийн түнш­лэлийн механизмын хөгжлийн түв­шинг харгалзан хамтын болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах асуудлын хүрээг нэмэгдүүлэн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрлөх нөхцлийн наад захын хэм хэмжээг заавал хангуулж, түүнээс илүү сайн нөхцлийг хамтын гэрээний үндсэн дээр анхан шатандаа тогтоох соёл, эрмэлзлийг бий болгох зэргийг тусгасан юм байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан “Иргэний тухай”, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай”, “Хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуу­лиу­дад тус тус нэмэлт өөрчлөлт оруу­лах шаардлага гарна гэдгийг ч онцолж байлаа.

Ш.ОЮУН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж