Сая төгрөгийг бэлнээр өгүүлэх санал тавина

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Сая төгрөгийг бэлнээр өгүүлэх санал тавина

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо өнөөдөр хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэх гэнэ. Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо болон хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг багтаасан хороо хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс эх орны хувь хишгийн мөнгөний асуудлыг тавих гэнэ. Тодруулбал, бэлэн бусаар олгох нэг сая төгрөгийг ахмадуудад олгуулах тухай юм байна. Манай нийт хүн амын гурван хувь нь өндөр настнууд. Тэд өдий насандаа олон жилийн хугацаатай байр лизингээр авахгүй учраас эх орны хувь хишгээ өөрсдийн дураар зарцуулах боломж олгох саналыг гаргах ажээ.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж