Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

  2011 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 3 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 09-р сарын 17-нөөс 09-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

          17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр. 17-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус , Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.


Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж