Туркийн Стамбул хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ О.Насанбурмаа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Венесуэлийн бөх Глория Жезефина Завала Луготой хүч үзэж, 1:0, 1:2 оноогоор эхний хоёр үеийг дуусгасан бол шийдвэрлэх гуравдугаар үеийн барилдаанд 4:3 оноогоор өрсөлдөгчөө буулгаж авлаа. Одоо манай бөх дараагийн барилдаанаа Унгарын тамирчин Мариана Састинтай хийх бөгөөд түүнийг ялбал алтан медалийн төлөө, ялагдвал хүрэл медалийн төлөө өрсөлдөх болно.
ОУХМ О.Насанбурмаагийн хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Михаила Панайтыг 1:0, 3:0 харьцаагаар, гуравдугаар тойрогт Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0 харьцаагаар тус тус ялсан билээ.