О.Насанбурмаа хэсгийн аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа хэсгийн аваргын төлөө барилдана

Туркийн Стамбул хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ О.Насанбурмаа дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0 харьцаатай яллаа. Тэрбээр одоо хэсгийн аваргын төлөө Венесуэлийн бөх Глория Жезефина Завала Луготой барилдах юм.

О.Насанбурмаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Михаила Панайтыг 1:0, 3:0 харьцаатай ялсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж