Ж.Гангаа “Балдорж” шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Ж.Гангаа “Балдорж” шагналын эзэн боллоо

Монголын хэвлэл, мэдээллийн үе үеийн төлөөлөгчид  яг энэ цаг мөчид сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслолд оролцож байна.

Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон, нэрт сэтгүүлч Ц. Балдорж агсны  нэрэмжит дээд шагнал гардуулах ёслолоос жил бүр мэргэжил нэгт нөхдөө тэргүүлсэн шилдгүүдийг нэрлэж, тэднээс шилдгийн шилдэг нэг сэтгүүлчид “БАЛДОРЖ” шагнал гардуулдаг юм. Ёслол энэ онд гурав дахь жилтэйгээ золгож байна. 

“Монгол ньюс” групп, “Балдорж” сангаас хамтран зохион байгуулж буй сэтгүүлзүйн дээд шагнал гардуулах ёслолын оргил үе буюу “Балдорж” шагналын эзнийг дөнгөж сая зарлаж, энэ жилийн шилдгээр “Өдрийн
сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, сэтгүүлч, нийтлэлч Ж.Гангаа
тодорлоо.

Мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Балдорж” шагналын анхны эзэн нь “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг байсан бол 2010 онд  Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлзүйн дээд шагналаар бүтээлээ үнэлүүлсэн билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж