Польшийн хамтлаг Улаанбаатарт тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Польшийн хамтлаг Улаанбаатарт тоглоно

Бүгд Найрамдах Польш Улсаас манай улсад суугаа Элчин сайд Тадэуш Хомицкиг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзсан байна.  Уулзалтын эхэнд хотын мээр нийслэлчүүдийнхээ өмнөөс онгоцны ослоор амиа алдсан төрийн зүтгэлтнүүд болон Польшийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн. Манай улс Польш улстай ойр дотно харилцаатай бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр орны хамтарсан 20 гаруй аж ахуйн нэгж Улаанбаатарт амжилттай үйл ажиллагаа явуулж буйд сэтгэл хангалуун байдгаа хотын дарга илэрхийлсэн.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн ойн хүрээнд ирэх долдугаар сард тус улсын орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид Улаанбаатарт ирж хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байгаа тухайгаа ноён элчин сайд хэлсэн. Мөн үеэр тус улсын төв мужийн захирагч манайд айлчлах юм байна. Наадмын дараа Польшийн ардын урлагийн “Мазовшик” хэмээх 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн тоглолтыг нийслэлчүүдэд сонирхуулах хүсэлтээ элчин сайд илэрхийлж байлаа. Хотын мээр уг саналыг талархан хүлээж авч, дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Д.Цэцэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж