Говь-Алтайд 20-25 см зузаан цас оржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд 20-25 см зузаан цас оржээ

Намрын тэргүүн сарын цагаан шүүдэр буух шинийн 11-нд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Хантайшир, Хар азарга, Хасагт хайрхан, Хөвч, Хөх сэрх, Гичгэнэ, Эдрэнгийн нуруунд цасан бүрхүүл тогтжээ. Ялангуяа Эрдэнэ, Чандмань сумын нутагт 20-25 см зузаан цас орсон байна. Энэ нь хатуухан өвөл болохын дохио юм болов уу.

Говь-Алтай аймгийн нутагт сүүлийн хоёр жилд зуншлага сайтай, өнтэй өвөл болсон болохоор малчдын сэтгэл тэнэгэр, мал сүрэг нь тарга тэвээрэг сайтай өсч, онд оролт 96.36 хувьтай байгаа ажээ. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж