“L-Guards” хамтлаг таржээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

“L-Guards” хамтлаг таржээ

"L-Guards" таржээ. Тэнгис, Шижир хоёр нь дунд сургууулиа төгсөөд оюутан болсон, харин Бүдээ тун удахгүй Арлын орныг зорих гэж буй тул хамтдаа уран бүтээл хийх боломжгүй болсон гэнэ. Хэн нэгнийхээ оронд шинэ гишүүн авч цааш явахыг хүсээгүй залуус юутай ч нэг хэсэгтээ хувь хувийнхаа зам мөрийг хөөхөөр шийджээ. Тийм учраас Баясаа урлагийн тогоонд галаа манаж ганцаараа дуулахаар үлдсэн байна. Хамтлаг гэхээсээ "Universe Best Songs 2009" тэмцээний шилдэг 25-д шалгарч олны танил болсон Баясаа бие даасан уран бүтээлийнхээ салхийг хагалж анхны клипээ өлгийдөж аваад байна. Түүний "Залуу нас" дууны клип саяхнаас телевизээр цацагдаж эхэлсэн. Мөн тэрбээр шинэ оны эхээр шинэ цомгоо гаргах гээд тун зав муутай байгаа. Цомгийн ажил нь 40 хувьтай байгаа бөгөөд дуунууд нь ямар нэгэн стильд баригдаагүй. Гэхдээ мэдээж "L-Guards" хамтлагийн дуулж байсан панк рок урсгал хэвээрээ байх бөгөөд хип хоп, регги стилийг панк роктой хослуулсан байх юм гэсэн.

                                                                                                                Г.Ундрам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж