Теннисчдийн чансаа шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Теннисчдийн чансаа шинэчлэгдлээ

Талбайн теннисний “Их дуулга”-ын дөрвөн цуврал нэг “US Open” тэмцээн өндөрлөсний дараа теннисчдийн чансааг шинэчлэн гаргалаа. Эрэгтэй теннисчдийн ATP чансааны эхний байруудад төдийлөн өөрчлөлт орсонгүй. Сербийн теннисчин Янко Типрасевич чансааны 20-оос 13 дугаар байрт, АНУ-ын Энди Роддик 21-ээс 14 дүгээр байрт дэвшжээ.

Харин эмэгтэй теннисчдийн WTA чансаанд эхний байраас бусад байруудад сонирхолтой олон өөрчлөлт орлоо. Хамгийн үсрэнгүй үзүүлэлтийг Германы теннисчин Ангелика Кербер чансааны 92-оос 34 хүргэсэн бол тэмцээний дэд байрт шалгарсан АНУ-ын теннисчин Серена Уилльямс 27-оос 14 дүгээр байр хүртэл дэвшсэн байна. Харин манай хойт хөрш ОХУ-ын шилдэг теннисчид болох Вера Звонарева /4/, Мария Шарапова /2/ нарын байр солигдсон байна. Тэмцээний өмнө Звонарева хоёрт, Шарапова дөрөвт эрэмбэлэгддэг байсан юм. Харин 2011 оны “US Open” тэмцээний аварга Австралийн теннисчин Саманта Стотур 10-аас долдугаар байрт дэвшжээ. Ийнхүү чансаа тогтворгүй байгаа нь эмэгтэй теннисчдийн хооронд тэмцээн илүү сонирхортой, өрсөлдөөнтэй явагддаг хэмээн дүгнэхэд хүргэжээ.

АТР чансаа

  1. Новак Жокович (Серби) – 14720 оноо
  2. Рафаель Надаль (Испани) – 10620
  3. Рожер Федерер (Швейцарь) – 8380
  4. Энди Мюррэй (Их Британи) – 7165
  5. Давид Феррер (Испани) – 4200
  6. Робен Содерлинг (Швед) – 3785
  7. Гаел Монфис (Франц) – 2850
  8. Мэрди Фиш (АНУ) – 2820
  9. Томас Бердых (Чех) – 2770
  10. (11) Жо Уилфред Цонга (Франц) – 2710

WTA чансаа

  1. Каролин Возняцки (Дани) – 9335 оноо
  2. (4) Мария Шарапова (ОХУ) – 6226
  3. (5) Виктория Азаренко (Белорусь) – 6055 
  4. (2) Вера Звонарева (ОХУ) – 5920 
  5. (6) На Ли (Хятад)  5870 
  6. (7) Петра Kвитова (Чех) – 5530 
  7. (10) Саманта Стотур (Австрали) – 5380 
  8. (8) Франческа Скьявоне (Итали) – 4775 
  9. (3) Ким Клийстерс (Бельги) – 4501 
  10. (9) Марион Бартоли (Франц) – 4225

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж