Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

Монголбанкны хяналтын зөвлөлийн хурал хуралдаж, Монголбанкны  гадаад  активын  байршил,  үр  дүн, Монголбанкны 2010 оны ашиг хуваарилалт, нөөцийн сангийн байдал болон Мөнгөн тэмдэгт  хэвлүүлэх асуудалтай танилцсан дүнг тус тус  хэлэлцсэн байна.

Монголбанкны гадаад валютын улсын нөөц 2011 оны эхний хагас жилд 253.6 сая ам.доллараар  нэмэгдэж, 2 541.4  сая  ам.долларт  хүрсэн  нь  улс  орны  импортын 23.6  долоо  хоногийн хэрэгцээг хангаж байгаа ажээ. Валютын нөөц сүүлийн жилд тогтмол өсч байгаа хэдий ч  Монгол  Улсын  Үндэсний  аюулгүй  байдлын  үндсэн  чиглэлд  заасан  шаардлагын  хэмжээг бүрэн хангаж чадаагүй  байгааг Хяналтын зөвлөлөөс тэмдэглэсэн байна. 

Монголбанк 2010 онд 145,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласны 72.8 хувь нь  валютын  ханшийн  зөрүүг  нөхөх, 25.8  хувь  нь  инфляцийг  бууруулахад  чиглэсэн  үйл ажиллагаанаас  хамаарсан  байна. Дээрх алдагдалтай ажилласан хөрөнгийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монголбанкны 2010  оны  алдагдлыг  нөхөх,  эсэх асуудлыг  Улсын Их Хуралд  оруулан  зохих журмын  дагуу шийдвэрлүүлэх  нь  зүйтэй  гэж Хяналтын зөвлөл үзжээ. 

Б.УНДРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж