Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 12-14-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон байгалийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 10 гаруй орны  Ерөнхий сайд, парламентын гишүүд, албаны хүмүүс мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулга уулзалтаар аюулгүй эрчим хүчийг бүс нутагт хөгжүүлэх асуудлыг голчлон авч хэлэлцсэн. Чуулга уулзалтад БНХАУ хамгийн олон хүний  бүрэлдэхүүнтэйгээр оролцож, нэгдүгээрт бичигдсэн бол Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн юм.  Мөн дээрх арга хэмжээний үеэр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулагдаж, олон улсын анхаарлыг бас тодорхой хэмжээгээр татаад авсан билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж