Гиггз “МанЮ”-д тэнцээний оноо авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Гиггз “МанЮ”-д тэнцээний оноо авчирлаа

Аваргуудын лигийн 2011-2012 оны улирлын хэсгийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Мягмар гаригийн үдэш E, F, G, H гэсэн дөрвөн хэсгийн тоглолт болсон бол үлдсэн дөрвөн хэсгийн тоглолт өнгөрсөн шөнө болсон юм.

Аваргуудын лигт шинээр хөл тавьж буй Английн “Манчестер Сити” клуб “үхлийн” гэгдэж буй А хэсэгт сугалаа татсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо хийхээр Италийн “Наполи” багийн талбайд зочилсон юм. Тоглолтын эхний гоолыг талбайн эзэн багийн шилдэг довтлогч Эдисин Кавани 68 дахь минутад оруулсан бол ердөө зургаан минутын дараа “Сити”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Александр Колорав хаалттай цохилтоос гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн байна. Үүнээс өөр гоол тус тоглолтод ороогүй тэнцээгээр өндөрлөсөн. “Үхлийн” хэсгийн нөгөө тоглолтод Германы алдарт “Баейрн Мюнхен” баг Испанийн “Вильярреал” буюу “Усанд шумбагчид”-ыг талбайд нь 2:0 харьцаатай буулгажээ. Тоглолтын долоо дахь минутад Германы шигшээ багийн ирээдүй гэгдэж буй Тони Кросс гоолдсон бол дараачийн гоолыг 77 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Рафина хийжээ. Одоогийн байдлаар А хэсгийг Германы “Баейрн” баг тэргүүлж байна.

Аваргуудын лигийн  В хэсэгт 2009-2010 оны Аваргуудын лигийн аварга Италийн “Интер Милан” клуб талбайдаа Туркийн сулхан баг “Трабзонспор”-ыг хүлээж авсан ч 1:0 харьцаатай хожигджээ. “Интер” тоглолтын турш давамгайлж байсан ч  77 дахь минутад гоол алдсан. Туркийн багийн Ондреж багийнхаа гурван онооны гоолыг оруулжээ. Түүнчлэн С хэсэгт нэгэн сонирхолтой тоглолт явагдлаа. Өнгөрсөн жилийн Премьер лигийн аварга “Улаан чөтгөрүүд” Португалийн “Бенфика” клубын талбайд зочилсон. Талбайн эздийн шилдэг тоглогч Оскар Кордаза тоглолтын эхний гоолыг 24 дэх минутад оруулжээ. Харин “Улаан чөтгөрүүд”-ийн цорын ганц гоолыг хашир Рьян Гигз тоглолтын 42 дахь минутад оруулжээ. Аваргуудын лигийн D хэсэгт Эзэн хааны “Реал Мадрид” клуб Хорватын “Динамо Загреб”-ийн талбайд очиж тоглосон. Тоглолтын цорын ганц гоолыг Аргентин хагас Анхель ди Мария 53 дахь минутад хийжээ. Харин 73 дахь минутад “Реал”-ын зүүн хамгаалагч Марсело хоёр дахь шар хуудсаа аван талбайгаас хөөгдсөн. Энэ хэсгийн нөгөө тоглолт  “Аякс” – “Лион” багуудын тоглолт гоолгүй хуурай тэнцээгээр өндөрлөжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж