Яруу найрагч Б.Ичинхорлоо найргийн хур буулгана

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Б.Ичинхорлоо найргийн хур буулгана

Номын дуу сонсч, найргийн онгодоо хүний нутгийн салхиар хөглөхөөр явсан "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо иржээ. Амралтаараа ирсэн сураг нь дуулдсан ч олны өмнө гарч харагдаагүй түүнийг фенүүд нь битүүхэн хайж байсан юм. гэтэл найрагч бүсгүй поп хатагтай Сараагийн "Аргагүй монгол аялгуу" тоглолтод оролцож шүлгээ уншсан нь үнэндээ гэнэтийн том бэлэг болж чаджээ.

Найрагч бүсгүй ч шүтэн бишрэгчдээ гомдоохооргүй уран бүтээлийн олз омогтой ирсэн бололтой. Тэрбээр тун удахгүй яруу найргийн үдэшлэг зохион байгуулж бас шинэ номоо өлгийдөх гэж байгаа аж. Түүний шинэ номын нэр

"Холын тэнгэр". Харин үдэшлэгтээ хараахан нэр өгч амжаагүй ч ирэх сарын ихээр хийнэ гэсэн товоо тогтчихсон гэнэ. Үдэшлэгт нь ирсэн фенүүддээ зориулан найргийн хур харамгүй буулгахаа амлаж, өөрийнхөө шүлгээр бүтсэн дуунуудыг ч мөн сонсгоно гэж байна билээ. Мөн Б.Ичинхорлоо энэ зун БНСУ, БНХАУ-д очихдоо тэдгээр улсын яруу найрагчидтай уулзаж хамтран цомог гаргахаар болсон сурагтай.
                                                                          

                                                                                                                Г.Ундрам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж