
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр манай оронд айлчилж буй Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Захирагч Мэри Баширыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Донор орнуудын нэг болох Австрали улс нь манай улсад байнга туслалцаа дэмжлэг үзүүлж байдагт нь талархаж буйгаа хотын дарга уулзалтын эхэнд онцлоод дэлхийн 60 орчим хоттой ах дүүгийн болон найрсаг харилцаатай Улаанбаатар хот Австрали улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хатагтай Мэр Башир манай улсаас уул уурхайн чиглэлээр хоёр инжежерийг Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд суралцах бүх зардлыг нь дааж сургахаар болсноо хотын даргатай уулзах үеэрээ дуулгалаа.
Д.Цэц