Хөдөлмөрийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус бүр төлөөлөл оролцсоны зэрэгцээ “МИАТ”, “Монос”, “Нарантуул” олон улсын худалдааны төв зэрэг томоохон аж ахуйн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов.
Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ч, аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын цагийн тогтсон горимгүй, үндсэн цалин хөлсний системгүй,хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тааламжтай орчин бүрдүүлж чадаагүй гэх зөрчил түгээмэл байгаа аж. Мөн хөдөлмөрийн маргаан анхан шатандаа биш, эцсийн шатанд хүрч шийдэгдэх хандлага давамгайлах болжээ. 

Нөгөөтэйгүүр, 1999 онд батлагдсан дээрх хуулийг нийгмийнхээ хөгжлийг дагаад шинэчлэх зайлшгүй шаардлага бий болж байгааг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байлаа. Ингэхдээ эдийн засгийн нөхцөл байдалдаа зохицуулан шинэчлэх ёстойг тодотгож байв. Тухайлбал, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 89.2 хувь нь 1-9 ажилчинтай. Тиймээс хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэхдээ цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг хэрхэн зохицуулах, хамтын гэрээ хэлэлцээрийг яаж илүү үр ашигтай байгуулж, ажилчдын хувьд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах вэ гэх мэт олон чиглэлээр зохицуулалт хийх шаардлага байгааг оролцогчид тэмдэглэлээ. Хэлэлцүүлэг хуучнаар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим байрлаж байсан байранд боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж