Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийг нийтийн ахуйн үйлчилгээний төвүүдтэй болгох
ажил удахгүй эхэлнэ. НҮБ-ын ХАБИТАТ байгууллагаас Нийслэлийн Засаг даргын
Тамгын газар, Зам тээвэр барилга байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэх
Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төслийг хотын удирдлагуудад
танилцууллаа. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-аар
дамжин Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас санхүүжүүлэх юм байна. Энэхүү
төслөөр Дамбадаржаа, Чингэлтэй, Өнөр, Баянхошуу, Шархад гэсэн таван гэр хорооллын хэсгүүдийг сонгон иргэдийн
өөрсдийнх нь оролцоотойгоор амьдрах нөхцлийг нь сайжруулах юм. Төслийн эхний
ээлжинд тухайн гэр хорооллын оршин суугчдад нэн түрүүнд хэрэгтэй байгаа
үйлчилгээний талаар санал авч нэгтгэсэн байна. Иргэд ахуйн үйлчилгээний төв,
халуун ус, цэцэрлэг, сургуулийн өргөтгөл зэрэг нийт 15 байгууламжийг төслийн
хүрээнд бариулах хүсэлт гаргажээ. Тиймээс сонгож авсан таван гэр хороололд ус түгээгүүрийн цэгийг хамгийн
эрэлт хэрэгцээтэй газарт нь барихаар төлөвлөжээ. Мөн явган хүний зам, гүүр,
гудамжны гэрэлтүүлэг, автобусны зогсоол, нийтийн бие засах газар барих зэрэг 48
жижиг төслийг хэрэгжүүлнэ.
Ахуйн үйлчилгээний төв дүүргүүдэд чухам хаана барьж
байгуулахыг доорх хүснэгтээс харна уу.
байршил | дүүрэг/хороо | барилга, |
Чингэлтэй | Чингэлтэй | хүүхдийн |
олон | ||
Түрээслэх | ||
Шархад | Баянзүрх | 3 |
Баянзүрх | Олон | |
Баянзүрх | 79 | |
Баянхошуу | Сонгинохайрхан | Хүүхдийн |
105 | ||
Түрээслэх | ||
Өнөр | Сонгинохайрхан | Хүүхдийн |
Сонгинохайрхан | Халуун | |
Сонгинохайрхан | Халуун | |
Дамбадаржаа | Сүхбаатар | Түрээслэх |
Ахмадын | ||
Олон |
Д.Цээпил