Сарааг хайрладаг хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Сарааг хайрладаг хэвээрээ











Үсээ долгиотуулан
шууж, цагаан
өнгийн чимэглэл бүхий богино хар даашинзаар гоёсон поп хатагтай Б.Сарантуяа. Гоёмсог
шигтгээтэй
өндөр өсгийт дээр ардын дууны ая эгшгэнд тааруулан эвлэгхэн найгах хээнцэрхэн бүсгүй. Энэ бол дөчин насныхаа төрсөн өдрөөс хойш жил хагасын дараа тайзан дээр гарч ирж байгаа
поп хатагтайн шинэ д
үр төрх. Зууны манлай
эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Аргаг
үй монгол
аялгуу” шинэ этник цомгийнхоо баярыг хийж, Монгол б
өхийн өргөөнд хоёр орой
тоглоло
о. Тоглолтын өмнөх хэвлэлийн
бага хурал дээр “эр
үүл хоолны дэглэмд шилжиж, мацаг барин бясалгал хийж” байгаа тухайгаа хуучилсан. Өмнөхөөсөө нэлээд жин хассан байна лээ. Илүү эрх
дураараа, ч
өлөөтэй, өөртөө итгэлтэй ч болсон юм шиг. Тайзан дээр барагтай бол хөдөлдөггүй хэмээн шүүмжлүүлж, “Би тайзан дээр дуу дуулах гэж гардаг
болохоос биеэ гайхуулах гэж биш” хэмээн адардаг байсан поп хатагтай энэ
өдөр өөрийнх нь
хэлснээр “чадлынхаа хэрээр”
өөрийгөө дасгалжуулсан нь илт байлаа.

Ардын бүжгийн
элементийг орчин
үеийн хөгжимтэй тун донжтой хослуулж, дуулалтандаа хөг нэмсэн поп хатагтай “Аргагүй амраг”, “Зүүдний говь”, “Үлэмжийн
чанар” гээд хит болсон хуучны сайхан дуунуудаа шинээр найруулж
фэнүүдийнхээ хүртээл болгохын зэрэгцээ өвөр монгол, якут, буриад
ястны дуу ху
ураар урын сангаа
арвижуулжээ. Т
үүний нэг нь аравхан настай байхдаа Якутад амьдардаг эмээ дээрээ айлчилж очихдоо анх дуулж
өгсөн үзэсгэлэнт якут бүсгүйн тухай “Саха Энкюдэй” хэмээх дуу. Дуулсан дуу бүрийнх нь ард Үндэсний эрдмийн дуу бүжгийн чуулгын бүжигчид тухайн дуу болгонд нь зориулан найруулж
дэглэсэн б
үжгийг үзүүлбэртэй.
Т
өрийн шагналт Сэвжидийн Сүхбаатар түүнийг
нь дэглэж,
Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулгын их найрал х
өгжимдсөн гээд бодохоор энэ тоглолт хэр их нүсэр болсон бэ гэдэг аяндаа ойлгогдоно. Их найрал хөгжмийг удирдаач Бямбацогт дохиж, “New star продакшны ерөнхий
продюссер, ор
анжировшик Гантөр тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллажээ. Мөн хөгжмийн
зохиолч Л.Ба
лхжав, УГЗ, яруу
найрагч Ш.Г
үрбазар
нарын “Аргаг
үй монгол аялгуу” дууг хоёр хувилбараар, Равжаа хутагтын “Үлэмжийн
чанар”-ыг шинэ хувилбараар дуулсан.


Дашрамд сонирхуулахад, тоглолтын турш
үзэгчдийн алга
та
шилж, цэцэг хоёрт даруулсан поп хатагтай “Үлэмжийн
чанар”
-ыг дуулах зуураа
бяцхан “факт” гаргаад авч амжсан,
үзэгчид анзаарсан эсэхийг харин мэдэхгүй. Сагс дүүрэн цэцэг
аваад эргэхдээ дууныхаа
гуравдугаар
бадгийг мартсан дуучин маань д
өрөвдүгээр бадгийг шууд залган хоёр удаа давтаж дуулсан юм. Сүүлийн бадаг
дээр х
өгжим тасарсан ч дуучин маань үргэлжлүүлэн чуулгынхны амьд хөгжимтэй дуугаа дуустал нь дуулсан. Энэ том сорилтын
дараа поп хатагтай тайзнаасаа адис авахад х
үрсэн юм. Тоглолтын дараа харин “Равжаа хутагт Бөхийн өргөөний дээрээс
тонгойв уу л гэж бодсон ш
үү, хөгжим гэнэт тасрангуут нуруу хүйт даагаад л
явчихсан” хэмээн яр
ьсан. Поп хатагтай өнгөрсөн зун Өвөр Монголын өөртөө засах оронд
аялан тоглосон б
өгөөд тэндээс тээж ирсэн нэлээд олон шинэ дуу энэ удаагийн
тоглолтод
хөг нэмэв. “Хун галуу“ хэмээх дуунд,

“Хун юу цагаан
галуу шувуухай

Хулстай нуурандаа
шумбан сууна аа х
ө

Холын юу ах дүүс минь хүрээд ирэв үү дээ

Хонуудаар өнжүүдээр найрлан сууя аа…” хэмээнэ. Аялан тоглолтынхоо
дундуур Хубилай хааны зуны цэцэрлэгт саатан
үүх түүхээ судалсан
поп хатагтай “Цаст цагаан уул” хэмээх бас нэгэн шинэ дуутай ирсэн аж.

“Цаст цагаан
уулын орой дээр

Цагаан арслан сүртэй чиг,
жавхаатай

Цагийн минь ерөөлөөр учирсан ах
д
үү нартаа

Цайныхаа дээжээ
барин барин золгоё оо…

Баруун чиг
булгийн усан мэт тунгалаг

Бадмын лянхуа
цэцэг мэт сэргэлэн

Багын ерөөлөөр учирсан
ахмад та нартаа

Баярын хэмээ
барин барин зооглуулъя…” гэнэ. Ардын дууны шуранхай, аялга, цохилгыг орчин
үеийн хөгжимтэй
хослуулан дуулсан энэ тоглолт
, шинэ цомгийг “шинэ этник” хэмээн тодотгосны учир энэ. Этник гэдэг угаасаа
үндэстэн, ястны өвөрмөц өнгө аясыг илэрхийлэх бөгөөд орчин үеийн
эстрад х
өгжмийн
хэм хэмнэлтэй хослуулсан нь “Аргаг
үй монгол аялгуу” тоглолт, мөн шинэ
цомгийн гол онцлог.
Түүнчлэн монгол ардын дуу “Могой хээр”, яруу найрагч
Р.Эм
үжин, хөгжмийн
зохиолч Ц.Чулуунбат нарын “Монгол найр”,
АЖ Хоролсүрэн гуайн дуулж олны хүртээл болгосон казах ардын дуу “Эсэмдээ”-г
энэ удаа поп хатагтайн дуулснаар
үзэгчид анх удаа сонсч, алга ташилтаар харамгүй мялаасан. Шинэ дуу, шинэ өнгө төрх, шинэ ая
аялгуу,
бас эцэж цуцашгүй, урваж
шарвааг
үй Сараагийн хуучин, үнэнч фэнүүд. Энэ бол тоглолтын бүх зүйл. Сараагийн
фэн
үүд нөгөө л хайрласан, гэгэлзсэн Сарааг хайрладаг хэвээрээ.

“Тэр намайг
дурсдаг болов уу

Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов
уу

Дахиад бид хоёр
уулзах болов уу

Догдлон байж учрах
болов уу…” хэмээн дуулахтай зэрэгцсэн алга ташилт, уулга алдалт ш
үгэлдэх чимээ.
Хэзээд л цээжийг нь д
үүргэн байдаг хайр, бас хэзээ ч ганхашгүй мэт зогсох дуучин бүсгүй, газар шүргэсэн урт
ногоон торгон даашинз.
Өмнө нь цахилгаан хөгжимтэй дуулж байсан
поп дуугаа энэ удаа
Үндэсний эрдмийн дуу бүжгийн чуулгын их найрал хөгжимтэй хоршиж, илүү сонгодог
маягаар дуулсан нь цоо шинэ з
үйл байсан ч байж магадгүй. Үргэлж л
хайрласан, гэгэлзсэн Сараа
г хайрлаж
ирсэн
үзэгчид нь түүний “Тэр
намайг дурсдаг болов уу”-г хоёронтоо дахиулсан. Гэвч мянга
сонсохоор нэг
үз гэдэг
дээ. Сараагийн “Аргаг
үй монгол аялгуу” удахгүй орон нутагт үргэлжилнэ. Баруун
аймгуудаас эхлэх гэнэ лээ.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү


Б.СЭМҮҮН        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж