Улсын аваргууд Тегеранд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Улсын аваргууд Тегеранд өрсөлдөнө

Төв цэнгэлдэх хүрээлэнд маргааш тодрох байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд олон улсын хэмжээний мастер найм, спортын мастер 13, дэд мастер 10 болон спортын зэрэгтэй тамирчид онч мэргэнээ сорьж байна. Одоогийн байдлаар Ж.Гантөгс Италийн Турин хотноо болсон ДАШТ-д есдүгээрт шалгарснаар олимпийн эрхээ аваад байгаа. Харин парагийн тамирчдаас спортын мастер Б.Оюунсүрэн Италийн дэлхийн аваргаас, Б.Жавзмаа Англид болсон олон улсын тэмцээнээс паралимпийн эрхээ аваад байна.

Байт сурын насанд хүрэгчдийн 2011 оны улсын аваргын өрсөлдөөнд есөн байгууллагын 75 тамирчин оролцож байгаа юм. Улсын аваргаас шалгарсан тамирчдыг ирэх сарын 19-24-нд Ираны Тегеран хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Азийн аваргад эхний гурван байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох юм.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж