Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Сури сургуульд оржээ

Холливудын жүжигчин аав, ээж /Том Круз, Кэти Холмс/ хоёроосоо дутуугүй нэр алдартай охин Сури сургуульд оржээ. Ингэснээр дэлхийн алдартнуудын тоонд хэдийнэ багтсан бяцхан охин одоо хааяа ч гэсэн жирийн хүүхдүүдтэй адил байх боломжтой болсон байна.

Том Круз, Кэти Холмс нар зураг зурж, үсэг тогтоох амархан гэж бодсон уу, охиноо шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх тусгай сургуульд оруулсан гэнэ. Лос Анжелес дахь “Шинэ манлайлал академи” нэртэй тус сургуулийг Холливудын жүжигчин Уилл Смит, түүний эхнэр Жада Пинкет Смит нар үндэслэн байгуулсан ажээ. Жилийн 30,000 ам.долларын төлбөртэй тус сургууль энгийн сургуулиас өөр бодлого баримталдаг бөгөөд хүүхдүүд багаасаа л робот угсарч, ажиллуулж сурдаг гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж