Өчигдөр намынхаа Их хурлыг хуралдуулж, нэрээ сольж, даргаа шинэчилсэн ҮШН-ынхан өнөөдөр Н.Энхбаяр даргатай МАХН-ынхантай нөхөрсөг уулзалт хийж байна. Ингэхдээ тэд хотын төвөөс зайдуу гарч, “Чингис хаан” цогцолборт уулзахаар болзжээ.
“Улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзэлнэ” хэмээж буй Монгол Үндэсний Ардчилсан нам /ҮШН-ын шинэ нэр/ болон МАХН-ынхан өнөөдрийн уулзалтаар 2012 оны сонгуульд хэрхэн оролцохоос эхлээд нарийн төлөвлөгөө гарган, ярилцах бололтой.
Ямартай ч сонгуулийн салхи ширүүхэн сэвэлзэж эхэлснийг сануулсан МҮАН, МАХН хоёрын нөхөрлөл ийнхүү ил тод болж эхэллээ. Үүнийг улс төрийн хүрээнд тодруулан харагдуулах гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр МҮАН-ын /ҮШН/ их хуралд зочилж, илтгэл тавьсан бол намын шинэ дарга М.Энхсайхан “Н.Энхбаяртай гэрээ байгуулж байж эвсэнэ “ гэсэн үгийг хашир үгсийг хэвлэлийнхэнд дайжээ.
Б.ЭНХ