Баянхонгор аймагт цас орж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт цас орж байна

Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн орсон цас өнөөдөр ч үргэлжлэн орно гэдгийг аймгийн УЦУОША-аас мэдээлэв. Одоогоор Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Бөмбөгөр, Заг, Шаргалжуут болон аймгийн төвд 8-10 см цастай байна. Галуут, Эрдэнэцогт сумдад цасны зузаан 25-28 см болжээ.  Харин говийн сумдаар цас ороогүй байгаа ажээ.

9 дүгээр сарын 15-ны өдрийн 03.50 цагт Баян-Овоо, Галуут сумын заагт суудлын жижиг тэрэгтэй 7 хүн цасанд боогдсон тухай мэдээлэл  Онцгой байдлын албанд иржээ. Уг газар нь аймгийн төвөөс 60 гаруй км зайтай гэв. Энэ мэдээллийн дагуу 05.10 минутад Онцгой байдлын албаны ажилтнууд Газ-66 маркийн машинаар Баян-овоо сумруу хөдөлсөн байна. Тус албаныхан өглөөний 08 цагийн үед  цас ихтэй, зам муу байгаа учраас гурван цагийн хугацаанд 30 км явж байгаа тухай  төвдөө мэдээлжээ.

Эх сурвалж: /www.vip76.mn/bayanxongor-aimag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж