Ойн бодлогын баримт бичгийг боловсруулна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Ойн бодлогын баримт бичгийг боловсруулна

Монгол улсын Ойн үндэсний бодлогын баримт бичгийг
боловсруулахаар ажиллаж байна.

Ойн бодлогын баримт бичиг боловсруулах судалгааны багийхны гаргасан Монгол улсын Ойн үндэсний бодлогын баримт бичгийн төслийг “Ногоон ертөнц байгаль орчин” ТББ-аас Та бүхэнд сонордуулж байна.

Энэхүү бодлогын бичиг баримтыг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд судалгааны баг хийж гүйцэтгэжээ.  Монгол орны Баруун, Зүүн, Төв гэсэн 3 бүс нутагт оролцогч талуудыг хамарсан хэлэлцүүлэг, судалгаа явуулж, ойн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, ойн бодлогын төслийг боловсруулсан бөгөөд Ойн үндэсний бодлогын баримт бичгийг бүс нутгийн хэмжээнд оролцогч талуудыг хамарсан техникийн болон бүс нутгийн уулзалт зохион байгуулж санал зөвлөмжүүдийг тусган дахин оролцогч талуудаар хэлэлцүүлж ойн үндэсний бодлогын баримт бичгийн эцсийн хувилбарыг боловсруулах юм.

Баримт бичгийн төсөл


МОНГОЛ УЛСЫН ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО

ОРШИЛ

Ойн бодлого нь тухайн улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны бодлоготой уялдуулан нийгмийн сайн сайхны төлөө ой модны нөөц, ой хамгаалал, ашиглалт, менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан чиглүүлдэг, төрийн холбогдох байгууллагаар баталгаажсан  үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим юм. Ойн бодлогын баримт бичиг гэдэг нь ойн бодлогын зорилго, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэрэгслэлийг тодорхойлсон баримт бичиг юм.

 Монгол Улсын ойн үндэсний бодлого нь Монгол орны байгаль орчин, биологийн  олон янз байдлыг хамгаалах,  сайжруулах, ойн салбарыг хөгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим, стратегийн  тухай баримт бичиг юм.

Ойн үндэсний бодлого нь 2021 он хүртэлх хугацаанд ойн салбарыг цогцоор хөгжүүлэх бодлого, стратеги, түүнийг хэрэгжүүлэхэд төр, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагын хүчин чармайлтыг чиглүүлэх үндсэн баримт бичиг болно.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж,  сургалт, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талуудын оролцоог хангасан  санал асуулга, уулзалт, ярилцлага, санал шүүмжлэл явуулж, ойн салбарын ололт амжилт, одоогийн байдал,  байгаль орчин, ойн салбартай холбоотой хууль, эрх зүйн акт,  улс орны хэмжээний  бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны ойн үндэсний бодлогыг боловсруулан гаргасан юм. 

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, бусад холбогдох байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнээс бүрэлдсэн ажлын хэсэг 2011 оны 2-р сараас ойн үндэсний  бодлого боловсруулах ажлыг албан ёсоор эхлэж, 2011 оны 8-р сард бодлогын баримт бичгийн анхны төслийг боловсруулсан бөгөөд уг ажилд НҮБ-ын ХХААБ,  түүний  дэргэдэх холбогдох төслүүд дэмжлэг туслалцаа үзүүлсэн болно.

I. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

I.1.Ойн бодлогын шинэчлэл хийх шаардлага, үндэслэл

    2010 онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2008 онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” 2001 онд Улсын их хурлаар баталсан “Байгаль орчны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Ойн хууль” (2007), зэрэг улс орны хөгжлийн баримт бичиг нь Ойн үндэсний бодлого  боловсруулах үндэслэл болж байна. Монгол улс байгаль орчин тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэхдээ ойн нөөц баялгийг зохистой ашиглах, уламжлалт болон дэвшилтэд арга технологийг хослуулан хөгжүүлэх замаар ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэний экологийн аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцлийг буй болгох зорилго тавьж байна. Ойн тухай үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш 10 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн цаг уурын дулаарал, манай оронд нүүрлэж байгаа цөлжилт, ойн хомсдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ойн үндэсний бодлогыг шинэчлэн боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нөгөө талаар НҮБ-ын ХХААБ-аас улс орон бүр өнөөгийн нөхцөлд нийцүүлэн ойн үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар зөвлөмж заавар гаргаж, дэлхийн олон орон өөрийн орны ойн үндэсний бодлогыг баталгаажуулан хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж байна.

I.2. Ойн нөөцийн өнөөгийн байдал

Монгол улс нь 1564.1 мян. км2 нутаг дэвсгэртэй бөгөөд хойд өргөрөгийн 41035” хэмээс 52006” хэм, зүүн уртрагийн 87044” хэмээс 119056” хэмийн хооронд оршдог, хойноос ургашаа 1259 км, баруунаас зүүн тийш 2392 км үргэлжилнэ.

Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га, үүнээс ойн талбай 17629.7 мян.га (94,6 %), ойн бус талбай 935.9 мян.га (5,4 %) байна. Ойн талбайн дотор ой модоор бүрхэгдсэн талбай нь 12917.5 мян.га (73,3 %),  бүрхэгдээгүй талбай 4712.2 мян.га (26,7 %). Монгол орны ойрхог чанар 8.26 хувь. 

Ой модоор бүрхэгдсэн талбайн 77.4 хувийг (9993 мян. га) шилмүүст, навчит ой, 17.2 хувийг (2227.6 мян.га) заган ой, 5.4 хувийг (696,9  мян.га)  сөөг тус тус эзэлнэ.

Ойгоор бүрхэгдээгүй талбайн 63.6 хувийг (2997.3 мян.га) тармаг ой, 25.26 хувийг (1190.4 мян. га) шатсан ойн талбай, 5.3 хувийг (249.1  мян. га) мод бэлтгэсэн талбай, 3.6 хувийг (169.6 мян. га) ойжих талбай, 0.2 хувийг (9.2  мян. га) ойжуулсан талбай, 2.03 хувийг (95.6  мян. га)  хөнөөлт шавьжинд устсан,  0.01 хувийг (0.9  мян. га) салхи, цасанд унасан ой мод эзэлнэ. 

2007 онд шинэчлэн найруулсан “Ойн тухай” Монгол улсын хуулинд хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг харгалзан ойн санг хамгаалалтын ба ашиглалтын гэсэн 2 бүсэд ангилсан. Монгол орны ойн сангийн нийт талбайн 82,9 % – г хамгаалалтын бүсийн ой, 17,1% – г ашиглалтын бүсийн ой эзэлж байна.

Улсын ойн навчит, шилмүүст  модны нөөц 1313.4 сая  м3, үүнээс шинэс 78.8 хувь (1034.1 сая  м3), хуш 9.2 хувь (120.8 сая м3),  хус 6.4 хувь (83.9 сая м3), нарс 4.9 хувь (63.7 сая м3), гацуур 0.3 хувь (3.4 сая м3), жодоо 0.02 хувь (0.2  сая м3),  улиас 0.2 хувь (2.3  сая м3), улиангар 0.1 хувь (1.3  сая м3), бургас 0.1 хувь (1.9 сая.м3), хайлаас 0.01 хувь (0.08 сая.м3) байна. Монгол улсын Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий аймгууд их нөөцтэй байна. 

Ойн тухай хуулиар Монгол улсын уулын ойд зөвхөн үндсэн ашиглалтын түүвэрлэх ба аажим огтлолт хийж болно. Ой зохион байгуулалтын материалд тулгуурлан Ойн газрын ойн нөөц, ой хамгааллын хэлтэсээс гаргасан тооцоогоор Монгол орны ойн 2 сая 325 мянган га талбайгаас 314.6 сая шоо метр модыг  түүвэрлэх ба аажим огтлох аргаар ашиглах бололцоотой байна. Сүүлийн 10 жилийн дундажаар Монгол улс 1 жилд 69 мян. шоо метр үйлдвэрлэлийн хэрэглээний мод, 530 мян. шоо метр түлээний мод, нийт 569 мян. шоо метр мод бэлтгэж байна.

Монгол орны ой нь эх газрийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг учир ойн бүтээмж бага, өсөлт удаан, ган хуурайшил, түймэр, хөнөөлт шавьж, өвчин зэрэг байгалийн хүчин зүйлс, хүний хүчин зүйлсийн нөлөөнд экологийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар харьцангуй дорой байдаг онцлогтой.    

1999-2010 онд улсын хэмжээгээр 7.0 сая шоо метр мод бэлтгэж, давхардсан тоогоор 2.9 сая га (жилд 240 мян.га)  ой  түймэрт өртөж, 7.9 сая га (жилд 659 мян. га)  ойн талбайд  хөнөөлт шавьж  тархажээ. Ойн газрын ойн нөөц, ой хамгааллын хэлтэсээс гаргасан тооцоогоор 1999-2010 онд шатсан ойн талбай 772.6 мян.га-гаар, мод бэлтгэсэн талбай 96.9  мян.га-гаар,  хөнөөлт шавьжид нэрвэгдэж үхсэн ой мод 95.6 мян.га-гаар тус тус нэмэгдэж, байгалийн ойгоор бүрхэгдсэн талбай 451.6 мян.га буюу 3.6 хувиар хорогдож, ойн хомсдол нэмэгдсэн байна.

2011 онд Германы ОУХАН(GIZ)-ээс сансрын Landsat станцын  зураг ашиглан хийсэн тооцоогоор Монгол орны хойт хэсгийн ойгоор бүрхэгдсэн талбай 1999 онд 9,851.19 мян.га  байсан бол 2009 онд 9,627.93 мян.га  болж 223.25 мян.га-гаар буюу  2.27 хувиар багасжээ(GIZ. Forest monitoring inThe North Taiga of Mongolia, 2011). 

Дэлхийн дулаарал,  хуурайшил явагдаж байгаа өнөө үед ойн түймэр гарах, хөнөөлт шавьжны олшрох давтамж нэмэгдэж Монгол орны ойг хомсдолд оруулах гол хүчин зүйл болсон байна. Ялангуя, Монгол оронд 2000-2002 онд хөнөөлт шавьж 1 сая 110 мянган га талбайд голомтлон тархаж Монгол орны ойд  түймрээс илүү хөнөөл учруулах болжээ.

Иймээс ой модыг түймэр, хөнөөлт шавьжнаас хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж, ой модгүй болсон талбайг цаг алдалгүй ойжуулах шаардлагатай.

I.3.  Ойн салбарын эрх зүйн орчин

    Ойн үндэсний бодлогын хууль эрх зүйн үндэс нь  Монгол улсын үндсэн хууль,  ойн тухай болон байгаль орчны бусад холбогдох хуулиуд болно. 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч бөгөөд гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байхыг хуульчлан заасан юм.

 Ойн тухай (1995, 2007), Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай (1995), Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай(1996), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай  (1994),  Байгаль орчныг хамгаалах тухай(1995), Газрын тухай (2002), Гамшгаас хамгаалах тухай/2003/ зэрэг ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчин, газрын холбогдолтой харилцааг зохицуулдаг Монгол улсын хуулиуд ойн бодлогын эрх зүйн орчинг бүрдүүлнэ .

Ойг хамгаалах, эзэмших, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэхтэй  холбогдсон харилцааг зохицуулдаг Монгол улсын Ойн тухай хууль 1931 онд анх биеэ даасан хууль болон батлагдаж, улс нийгмийн хөгжлийг даган 1933, 1934, 1940,1957, 1974, 1995, 2007 онд өөрчлөгдөн  шинэчлэгдэж, улам боловсронгуй болж иржээ. 2007 онд шинэчлэгдэн батлагдсан Ойн тухай хуульд иргэн,  нөхөрлөл,  аж  ахуйн  нэгж,  байгууллага ойн санг гэрээгээр эзэмшиж хамгаалах, өөрийн  эзэмшлийн  ойд менежментийн төлөвлөгөөний дагуу арчилгаа,  цэвэрлэгээ  хийх,  мод,  дагалт  баялгийг  ашиглах,  ойн  түймэр,  хөнөөлт  шавьжтай  тэмцэх,  ойг нөхөн сэргээх, эзэмшлийн  газартаа өөрийн  хөрөнгөөр  тарьж  ургуулсан  ой  тэдгээрийн  өмч  байж  болох,  нийтийн  эзэмшлийн  газарт  тарьж  ургуулсан  ойг  төр  худалдан  авах зэрэг асуудлыг зохицуулсан олон чухал заалтууд шинээр орсон байна.

I.4. Ойн салбарын удирдлага, зохион байгуулалт

Ойг хамгаалах, ашиглах төрийн удирдлага 1924-1929 онд Аж ахуйн Явдлын яаманд, 1932-1937 онд Худалдаа аж үйлдвэрийн яаманд, 1938 оноос Аж үйлдвэр барилгын яаманд, 1950-аад онд Хөдөө аж ахуйн яаманд харъяалагдаж байжээ.
    1968 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газар, 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яамыг тус тус байгуулж байв. 1987 оны сүүлчээр тэр үеийн Ус цаг уурын албаны удирдах газар, Ой модны аж үйлдвэрийн яамны Ой, ан агнуурын болон Хөдөө аж ахуйн яамны газар, ус ашиглалт, хамгаалалт, Улсын барилгын хорооны Уул-техникийн албадыг нэгтгэж, Байгаль орчныг хамгаалах яамыг байгуулж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг энэ яаманд хариуцуулсан билээ. Харин 1996 оноос аймгуудын Ойн аж ахуйнууд хувьчлагдсанаар орон нутагт ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажил эзэнгүйрч, ойг хууль бусаар ашиглах явдал газар авсаар өнөөгийн ойн хомсдолд хүрсэн билээ.

Монгол орны ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ойн аж үйлдвэрлэлийн бодлогыг  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, ойн шинжлэх ухаан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ой, хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар,  ойн хяналт шалгалтын асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус тус хариуцаж байна.

Байгаль орчныг хамгаалах яаманд ойн асуудлыг 1987 оноос Ой, агнуурын аж ахуйг удирдах газар, 1991 оноос Ой, ургамлын алба, 1994 оноос Ойн товчоо, 2000 оноос Байгалийн нөөцийн газар, 2002-2004 онд Байгаль, ой, усны нөөцийн газар хариуцаж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж иржээ.

2007 онд батлагдсан Ойн тухай хуулинд үндэсний хэмжээнд Ойн агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд Ойн асуудал эрхэлсэн нэгж, сум, дүүргийн түвшинд ойн анги байхаар заасан билээ. Энэ дагуу  Улсын Их хурлын 35 дугаар тогтоол, улмаар Засгийн газрын 212 дугаар тогтоол гарч,  Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Ойн газрыг байгуулсан билээ. 2008 онд  Сэлэнгэ, Булган, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд Ойн асуудал эрхэлсэн нэгж, Завхан аймагт сум дундын Ойн анги, 2009 онд Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын бүтцэд ойн асуудал эрхэлсэн нэгж, 3 Ойн анги, Архангай аймагт сум дундын 2 Ойн анги тус тус байгуулагджээ. Мөн орон нутгийн төсвөөр Увс, Орхон аймагт ойн асуудал эрхэлсэн нэгж,  Хэнтий аймагт  3 Ойн анги, Төв аймагт 3 Ойн анги, Сэлэнгэ аймагт 5 сумын болон сум дундын Ойн анги байгуулагдсан байна. Ийнхүү өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд  Ойн асуудал эрхэлсэн 8 нэгж, сум дундын Ойн анги 6, сумын Ойн анги 11, нийтдээ ойн асуудал эрхэлсэн 25 нэгж, сумын болон сум дундын Ойн анги байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

    Сүүлийн жилүүдэд аймгуудад ойн асуудал эрхэлсэн нэгж, Ойн ангиуд нилээд тоогоор байгуулагдсан боловч тэдгээр нь хэвийн үйл ажиллагаа явуулах орон байр, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байгаа билээ. Иймд эдгээр байгууллагуудыг шаардлагатай байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, цаашид бусад Ойн ангиудыг байгуулах, чадавхижуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нөгөө талаар сум, сум дундын Ойн ангиуд нь зөвхөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа тул хөрөнгө мөнгө дутагдагдаж тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

I.5. Ойг бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт.

    Монгол улс өнөөг хүртэл бие даасан “Ойн үндэсний бодлого”  боловсруулж гаргаагүй боловч “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, “Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ой, мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөр”, “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, Ногоон хүрэм” үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хөтөлбөрт ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудалтай холбоотой бодлого, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийг манай улсын түүхэнд анх удаа 1998 онд батлан гаргасан бөгөөд цаг үеийн болон ойг хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагын үүднээс уг хөтөлбөрийг Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоол шинэчлэн баталж улмаар Засгийн Газрын 2011 оны 113 дугаар тогтоолооор нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ойн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2002 онд 13 дугаар тогтоол гаргаж, “Ойн тухай үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Ойн тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталжээ. 2007 онд Ойн тухай үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний /2002-2006 он/ биелэлтийн тайлан, Ойн тухай үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний /2007-2010 он/ төсөл, түүнийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 2 дугаар тэмдэглэл гаргажээ. Засгийн газрын хуралдааны 2 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Төлөвлөгөө батлах тухай” Байгаль орчны сайдын 2007 оны 48 тушаалыг гаргуулж, Ойн тухай үндэсний хөтөлбөрийн 2 дугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний 2007-2010 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ.   
 
Сүүлийн 10 жилийн (2000-2010 он) хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 14.2 сая га талбайд ой зохион байгуулалт, 675 мян. га талбайд хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх, 72932 га талбайд ойг нөхөн сэргээх арга ажил (ойжуулалт 28879.7 га, байгалийн сэргэн ургалтыг дэмжих 8879.4 га)  гүйцэтгэж, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 1979 га талбайд ойн зурвас байгуулсан нь  байна.

Сүүлийн жилүүдэд 2007 онд батлагдсан Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Ойн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон 20 гаруй журам, заавар, норматив, үнэлгээг Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Мөн үүний зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын тушаалаар батлагдсан  загвар, дүрэм, журам 9 байгаа юм. Эдгээр арга хэмжээний үр дүнд ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, хамтын эзэмшлийн ой бий болгох зэрэг нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуйн менежментийн шинэ хэлбэрийн эхлэл тавигдлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 540 гаруй нөхөрлөл 4.3 мянган өрх, 8.0 мянга гаруй гишүүнтэй, 1.3 сая гаруй га ойн санг хариуцан хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа мэдээ байна.

Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул зэрэг аймгуудад нийт 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагад нийт 100.0 гаруй мянган га ойн санг гэрээгээр эзэмшүүлжээ. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцсан талбайд хууль бус мод бэлтгэлийг зогсоож, ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна.

Байгаль орчныг хамгаалах хууль, Ойн тухай хуулиудыг үндэслэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгүүлэх арга хэмжээ авч байна. Ойн мэргэжлийн байгууллагын бүртгэл, тооллого болон тэдгээрийн боловсон хүчний хангамж, техник-технологын түвшинг тогтоох улсын үзлэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран 2009 онд улсын хэмжээнд зохион байгуулсан билээ.    Уг үзлэгт нийт 149 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, үүнээс 127 аж ахуйн нэгж, байгууллага хангалттай дүн үзүүлжээ. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 101 аж ахуйн нэгж ойн мэргэжлийн байгууллагын эрх авч, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байна

II. ОЙН БОДЛОГЫН ТУЛГУУР ЗАРЧИМ,  ҮНДСЭН ЗОРИЛГО,  ЧИГЛЭЛ

II.1. Ойн үндэсний бодлогын тулгуур зарчим

Ойн үндэсний бодлого нь байнга баримтлах ёстой тусгай зарчмууд дээр тулгуурлах бөгөөд тэдгээр зарчим нь бодлогын үндэс  болно.  Бодлогын тулгуур зарчмуудыг  сайн хэлэлцэж, сонирхогч талуудын зөвшилцлийн үндсэн дээр ямар нэг хувилбаргүй баталдаг тул тухайн зарчмыг ёсчилон баримлаж хэрэгжүүлэх шаардлагатай. Бодлогын бүх тулгуур зарчим нь чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээрийн аль нэгийг хэрэгсэхгүй орхих нь өнөө юмуу хожим үед нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохисгүй үр дагавар авчрах магадлалтай юм. Тулгуур зарчим нь бодлогын амжилтын үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт болно.

Монгол орны ойн бодлогод дараах тулгуур зарчмуудыг баримтлав. Үүнд:
1. Олон улсын ангиллын дагуу ой модыг ач холбогдол, зориулалтаар нь ангилж , ойн төлөв байдалд үнэлгээ өгөх.
2. Ус хадгалах, үерийн ус зохицуулах, хөрсний элэгдээс сэргийлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуучлал зохион байгуулахад ойн экосистемийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх.
3. Байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалахын тулд ойн урт хугацааны стратегийг нарийвчлан боловсруулж, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ойн тогтвортой менежментийн тогтолцоог бүрдүүлэх.
4. Улс орон, бүс нутаг, дэлхийн түвшинд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, экологийн түүхэн хувьсах хөгжилд бүх хэвшинжийн ойн үзүүлэх үүрэг  ач холбогдлыг хүлээн зөшөөрөх.
5. Ойгоос орлого оруулдаг ой ашиглалтын бүх төрлийг  тэнцвэртэй хөгжүүлэх боловч байгаль орчны төлөвийг хадгалж, хамгийн бага хохирол учруулдаг, эдийн засгийн өндөр өгөөжтэй ашиглалтын төрөлд илүү ач холбогдол өгөх.
6. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг зөөлрүүлэх болон  нүүрс төрөгчийн хийн шингээлтэнд ой модны гүйцэтгэх үүргийг онцолж үзэх.
7. Засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагуудын сүлжээ байгуулж, ойн асуудлаар тэдгээрийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг харилцан нөхөх нөхцөл бүрдүүлэх.
8. Олон нийтэд ил тод шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалал, ой мод, ойн экосистемийн талаар  үнэн зөв, нарийн мэдээллээр олон нийтийг цаг хугацаанд хангаж, ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнчлэн дээрх зорилгоор өргөжүүлсэн үйлчилгээ, газарзүйн цогц мэдээллийн систем  боловсруулж ашиглах.
9. Ойн үндсэний бодлого бовсруулах, хэрэгжүүлэх ажилд сонирхогч талуудыг (олон нийт, үйлдвэр, аж ахуйн нэгж, засгийн газрын бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээ, залуучуудын байгууллага, ой бүхий газар оршин суудаг иргэд, нөхөрлөл г.м.) өргөн оролцуулах.
10. Ой салбарыг хөгжүүлэхэд үндэсний болон бус нутаг, олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллах.
11. Ойн нөөцийн тогтвортой ашиглалт, ойжуулалт, ой үржүүлгийн ажлыг цогц хэрэгжүүлэх  замаар ойн мод, дагалт нөөц баялагийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах.
12. Орчин үеийн өрсөлдөх чадвартай, өндөр бүтээмжтэй, сайн зохион байгуулагдсан ой мод, ойн дагалт (самар, жимс, мөөг, эмийн ургамал, зөгийн бал г.м.) бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх.
13. Үр бүтээл муутай хоцрогдсон технологийг орчин үеийн технологи, машин техник, аппарат хэрэгслэлээр  сольж ойн нөөц баялгийг үр дүнтэй ашиглах, ялангуяа дотоодын өртөг шингэсэн ойн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих.
14. Ойн бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээний эдийн засаг,  байгаль орчны бодит үнэ цэнийн үнэлгээ ба  экологийн  өртөг зардал-орлого өгөөжийн шинжилгээний үр дүнг ойн зохистой ашиглах, хадгалж хамгаалах, тогтвортой хөгжлийн талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулахад тусгах, түүнчлэн энэ чиглэлийн үнэлгээний арга зүй  боловсруулах, боловсронгуй болгохыг дэмжих.
15. Зам тавих, мод бэлтгэх, орон сууц, барилга барих г.м. ойд явуулж байгаа үйл ажиллагаанд үндэсний хууль, тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн зохих заалтын дагуу нөлөөлөх байдлын үнэлгээ хийх.
16. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан ойн тогтвортой менежентийг хэрэгжүүлэх.
 17. Бусад салбарын үйл ажиллгаанд шаардлагатай ойн нөөц, экосиситемийн үйлчилгээний хэрэгцээ, ойн экосистемд эдгээр салбарын үзүүлэх нөлөөг  зохих ёсоор анхаарч, уг нөлөөллийг зохицуулах бодлого боловсруулах, энэ талаар салбар хоорондын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэй зохицуулах.
18. Эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, ойн судалгаа шинжилгээ төрөл бүрийн үнэлгээ,  ойн бүртгэл, тооллого  явуулах, түүнчлэн ойн нөөцийн зохистой ашиглалтын талаар хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн,  ой модны талаар олон улсын мэдээллийн солилцоо хийх ажлыг эрчимтэй өргөжүүлж, үндэсний сургалт, боловсролын  байгууллагуудыг бүрэн ашиглах.
19. Монгол улсын нэгдэн орсон ойн асуудалтай холбоотой олон улсын конвенц, байгуулсан гэрээ, хэлэлцээрийг дэмжиж, ой модны гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалах олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэн хэрэгжүүлэх.

II.2 Ойн бодлогын үндсэн зорилго

    
Дээр дурьдсан зарчим дээр тулгуурласан Монгол орны ойн бодлогын  үндсэн зорилго нь тогтвортой менежментийн үндсэн дээр ойн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, ойн мод, ойн дагалт нөөц баялгийн бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээг тогтвортой байлгаж, улмаар нэмэгдүүлэхэд оршино.
II.3 Ойн бодлогын үндсэн чиглэл

Ойн үндэсний бодлого нь дараах 5 үндсэн чиглэлээр тодорхойлогдож байна. Үүнд:
1.    Ойн сангийн бүртгэл, тооллого, тогтвортой менежмент, ойн байгууллагын бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин
2.    Ойн нөөц, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалалт
3.    Мод үржүүлэг, ойжуулалт,  ойн нөхөн сэргээлт
4.    Ойн нөөцийн тогтвортой  ашиглалт
5.    Ойн салбарын шинжлэх ухаан, мэдээлэл, мэргэжлийн боловсрол, сургалт, сурталчилгаа

III. ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ТОДОРХОЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ, СТРАТЕГИ

III.1. Ойн сангийн бүртгэл тооллого, менежмент, ойн байгууллагын бүтэц зохион байгуулалт


Зорилго

Нэгдүгээр үндсэн чиглэлийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамаарсан Монгол орны ойн сангийн өөрчлөлтийг нарийвчлан тодорхойлж, ойг хамгаалах, зохистой ашиглах, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ойн байгууллагын тогтвортой бүтцийг бий болгох, ойн санг эзэмшиж буй нөхөрлөл, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Зорилт

    1.1.Ойн сангийн бүртгэл, тооллогын ажилд дэвшилтэт техник, технологи ,нэвтрүүлэх замаар ойн зохион байгуулалтыг улсын хэмжээнд 10 жилийн хугацаанд тогтмол хийж, их хэмжээний түймэр, хөнөөлт шавьж, өвчин г.м. сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр гарсан ойн сангийн өөрчлөлт, хомсдолыг тухай бүр, цаг алдалгүй тодорхойлох.
    1.2. Монгол орны ойн салбарт ойн тогтвортой менежмент нэвтрүүлж, ойн менежментийн болон урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.
    1.3. Ойн байгууллагын тогтвортой бүтцийг бий болгож, хамтын эзэмшлийн ойн аж ахуйг хөгжүүлэх.
1.4. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Хэрэгжүүлэх стратеги

1.1.1.Ойн талбайн өөрчлөлтийг сансраас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зураг үйлдэх технологи,техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх.
    1.1.2.Өндөр ялгах чадвар бүхий хиймэл дагуулын болон  дижитал ортофото зураг ашиглан, ойн тооллогын ажилд системчилэн байрлуулсан дээж талбайн аргыг нэвтрүүлэх.
1.1.3. Орчин үеийн 15 метрээс илүү өндөр нарийвчлалтай сансрын болон агаарын гэрэл зураг, дэвшилтэд арга, техник, технологи нэвтрүүлэх замаар  ой зохион байгуулалтын ажлын чанарыг сайжруулж, жилийн хүчин чадлыг 2,0 сая гад хүргэнэ.
1.1.4. Ой зохион байгуулах экспедицийг Ойн газрын дэргэд байгуулж материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, тандан судалгаанд сургах арга хэмжээ авах.
 1.1.5. Өндөр эрчимтэй түймэр, салхи, цас, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж, их өөрчлөлтөнд орсон буюу ой мод нь устсан ойд тоолллого, судалгаа хийж ойн сангийн өөрчлөлт, хомсдлыг тухай бүр, цаг алдалгүй тодорхойлж, авах арга хэмжээг төлөвлөх..

1.2.1. Ойн зохион байгуулалтын үед таксацын ялгарал, хэсэглэл бүрт төлөвлөсөн ойг хамгаалах, ашиглах нөхөн, сэргээх ажлын төрөл, хэмжээг янз бүрийн түвшинд нэгэтгэж, ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг улс, аймаг, нийслэл, сум, эзэмшлийн ойн түвшинд боловсруулж  хэрэгжүүлэх.
1.2.2. Ойн менежментийг улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, аймаг, нийслэлийн хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн анги,  сумын түшинд Сумын болон сум дундын Ойн анги тус тус удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл өөрийн эзэмшлийн ойд менежмент хийнэ.  
1.2.3. Ойн аж ахуйг хөтлөн явуулах урт хугацааны  мастер төлөвлөгөөг улсын хэмжээнд боловсруулж  хэрэгжүүлэх.
1.2.4. Ойн тогтвортой менежментийг үнэлэх хэмнүүр, индикатор үзүүлэлт боловсруулах.
1.2.5. Нийслэл, аймаг, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллага,  аж ахуйн нэгж,  нөхөрлөл бүр ой ашиглалт, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ойн менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог хангах төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээ авах.

1.3.1. Ой бүхий аймаг, сумдад улсын болон орон нутгийн төсвөөр ой анги байгуулах замаар ойн удирдлагын бүтцийг бэхжүүлж, ойн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх.
1.3.2. Орон нутаг дахь ойн мэргэжлийн байгууллагыг өмчийн бүхий л хэлбэрээр зохион байгуулна.
1.3.3.Ой бүхий сумдад ойн нөхөрлөлүүдийг сайн дурын үндсэн дээр байгуулах, улсын ойн сангийн 20 хүртэл хувийг эзэмшүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгож, хамтын эзэмшлийн ойн аж ахуйг хөгжүүлэх.
1.3.4.Ойн нөхөрлөлүүдийн эдийн засгийн урамшууллын тогтолцоо, байгалийн нөөц ашигласны төлбөрийн  хуваарилалт, дахин хуваарилалтын системийг бий болгох.  
1.4.1. Зохих судалгаа хийсний үндсэн дээр ойн холбогдолтой хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, бусад хуулиудтай уялдуулах замаар эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийж, хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлнэ.
1.4.2.Төрийн хяналтын хуулинд өөрчлөлт оруулах замаар БОАЖЯ, Ойн газар, аймаг, нийслэл, сумын ойн асуудал хариуцсан нэгжүүд ойн хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих эрх зүйн орчин бий болгох.
1.4.3.Ойг гэрээгээр эзэмшиж авсан аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийг ойн менежментийн үндсэн нэгж гэж үзэж, тэдгээрийн ойн менежментийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээг саадгүй, шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.  
1.4.4. Ой бүхий сумын жилийн төсвийн тодорхой хэсгийг хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрөөр бүрүүлдэг практикийг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлж, мөрдөх.

III.2. Ойн экосистем, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалалт

Зорилго
 Ойн нөөцийг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, ойн доройтол, хомсдлыг бууруулах.

Зорилт

    2. 1. Ойн түймэртэй тэмцэх ажлын  чадавхийг сайжруулах.
2.2. Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах ажлын үр өгөөжийг дээшлүүлэх.
2.3. Ойн хууль бус ашиглалтыг хязгаарлах.
2.4. Ойн экосистем, биологийн олон янз байдлыг  хадгалж хамгаалах

Хэрэгжүүлэх стартеги

2.1.1. Түймрээс сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг аймаг, сумын хэмжээнд боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр баталгаатай тусгаж, бүрэн хэмжээнд санхүүжүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг аймаг, улсын хэмжээнд жил бүр дүгнэж мэдээлэх.
2.1.2. Ойн түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлын материаллаг баазыг бэхжүүлж, аймгийн онцгой байдлын газар, сумын ойн асуудал хариуцсан нэгжийн дэргэд гал унтраах машин, тоног төхөөрөмж хэрэгсэл, бодисоор хангагдсан ой, хээрийн түймэр унтраах хэсэг (станц) байгуулах.
2.1.3. Улсын хилийн бүс,  шаардлагатай газруудад түймрийн эсрэг шороон зурвас татах,  зам, ойн зааг гаргах ажлыг зохион байгуулах зэргээр түймрийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг авах.
2.1.4 Ой бүхий аймаг, сумдад улирлын урамшилтай түймрийн эргүүл гаргах, түймэр унтраах сайн дурын бүлэг зохион байгуулж, тэнд ажилласан хүмүүст санхүүгийн ургамшуулал үзүүлэх механизм бүрдүүлэх.
2.1.5.  Үүлэнд нөлөөлж, зориудаар хур тунадас оруулах ажлыг өргөтгөх замаар их хэмжээний түймрийг хохирол багатай унтраах арга хэмжээ авах
2.1.6.Хил дамжсан түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хөрш орнуудтай Засгийн газар хооронд гэрээ байгуулах, байгуулсан гэрээг хэрэгжүүлэх, хил дамнан гарч байгаа түймрийн мэдээллийн сүлжээг сайжруулах.
2.1.6.Ой, хээрт түймрийн аюулгүй байдлыг хангах, түймрээс учирсан хохирлыг тогтоох, тооцох дүрэм, журам, норм, нормативыг шинэчлэн сайжруулах, тэдгээрт хяналт тавих тогтолцоог төгөлдөржүүлэх
2.1.7.Ойн түймрийн аюулыг бууруулах, модны түймэрт тэсвэрлэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн ой аж ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх  
2.1.8. Сансраас тандан судлах, агаарын болон газрын эргүүл гаргах замаар ойн түймрийг шуурхай илрүүлж, тэмцэх, арга хэмжээ авах;

2.2.1. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх ажилд биологийн шинжлэх ухааны орчин үеийн ололтыг нэвтрүүлж, тэмцлийн ажлын үр дүнг сайжруулах
2.2.2. Ойн хөнөөлт шавьж, өвчний тархацын иж бүрэн судалгаа явуулж, их хэмжээний тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын мэдээллийн санг үүсгэх.
2.2.3. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх ажилд химийн хорт бодисын хэрэглээг эрс багасгаж, бактерийн бэлдмэл голлож хэрэглэх, шаардлагатай бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж,  тэмцлийн ажилд биологи биотехник, физик-механик, ойн аж ахуйн аргыг өргөн нэвтрүүлэх.
2.2.4. Хөнөөлт шавьжны олшролтонд байнгын мониторинг хийсний үндсэн дээр шавьжийн тоо толгой өсөлт эхлэх  үед хөнөөлт шавьжтай тэмцэх арга хэмжээ ажлыг хэвшил болгох
2.2.5. Ойн газрын дэргэд улсын хэмжээнд ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, аймагт мониторингийн судалгааны хэсэг байгуулж, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах арга хэмжээ авах.

2.3.1. Улс, аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын болон ойн байгууллага, цагдан сэргийлэх байгууллагууд, нягт хамтын ажиллагаа, олон нийт, ойн нөхөрлөл, иргэдийн идэвхитэй оролцоог хангасны үндсэн дээр  ойн хууль бус ашиглалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх.
2.3.2. “Хууль бусаар мод бэлтгэх, худалдах үйлдэлтэй тэмцэх” мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх.
2.3.3. Аймаг сум, сум дундын Ойн ангиуд ойн хууль бус ашиглалттай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох,  машин техникийн хангамжийг сайжруулах.
2.3.4.Ойн санг эзэмшиж байгаа нөхөрлөлүүд, иргэд хууль бус мод бэлтгэл, дагалт ашиглалтай тэмцэх ажилд идэвхтэй оролцох урамшууллын хөшүүрэг бий болгох.

2.4.1. Биологийн олон янз байдал,  экосистемийн онцгой  ач  холбогдол бүхий  ойн сангийн  газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч хадгалж, хамгаалах.
2.4.2., Ойн эдийн засгийн болон экологийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулан ойн экосистемийн нийгэм эдийн засагт  үзүүлж буй үйлчилгээг үнэлж тогтоох.
2.4.3.Олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, төслийн дэмжлэгтэйгээр “Ойн хомсдол, доройтлоос гарсан ялгарлыг бууруулах (REDD, REDD+)” хөтөлбөр, Цэвэр хөгжлийн механизмын ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

III.3.  Мод үржүүлэг, ойжуулалт,  ойг нөхөн сэргээлт

    Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган  хуурайшилт,  ой хээрийн түймэр, ойн хөнөөлт шавьжийн нөлөө, технологийн бус мод бэлтгэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ойн экосистем өөрчлөгдөн хөрс, ус хамгаалах, зохицуулах чадвараа алдахын зэрэгцээ ойгүй болсон талбай нь хээржиж, хөрс, агаар нь хуурайшин байгалийн аясаараа нөхөн сэргэхгүй  байгаа учир ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй ойн талбайн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Ой зохион байгуулалтын ажлын мэдээгээр 2011 оны эхний байдлаар ойжуулалт хийх шаардлагатай огтолсон, шатсан болон хөнөөлт шавьж, түймэрт нэрвэгдэж ойгүй болсон 365,3 мянган га талбай байхад ой үүсгэгч үндсэн моддын үрийн ургац, чанар буурч, шилмүүст модны үрийн нөөцгүй болсноор ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажилд шаардагдах хэмжээний чанартай тарьц, суулгац бойжуулах боломжгүй болж, ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажил хангалттай үр дүнд хүрэхгүй  байна.

Зорилго

Байгаль цаг агаарын эрс тэс байдал болон уур амьсгалын хуурайшилтын нөхцөлд дасан зохицох чадвар бүхий удамшлын  чанар сайтай  суулгах материалаар ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг бүрэн хангаж, ойжуулалт,  ой үржүүлэх ажлын хэмжээ, чанарыг  дээшлүүлэн, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон ойг бий болгох дэлхий нийтийн хандлагад тулгуурлан ойн хомсдлыг бууруулан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах  

Зорилт
3.1. Монгол орны ойн удмын  генийн санг хамгаалах, тогтворжуулах, мод, сөөгний байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөл, хуурайшилт, дулааралд дасан зохицох чадварыг сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, удамшлын болон тариалалтын чанар сайтай үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг  бүрэн хангах.
    3.2. Байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөл, хуурайшилт, дулааралд дасан зохицсон мод, сөөгний тарьц, суулгацаар ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангах.
    3.3. Ойн түймэр, хөнөөлт шавьж, мод бэлтгэл, хуурайшилтын  нөлөөгөөр ойгүй болсон ойн талбайг нөхөн сэргээж, Монгол улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлж,  ойн тархалтын хил хязгаарыг хэвээр хадгалах, ойн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж, дэлхийн дулаарал, хуурайшилтанд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх.
    3.4. Монгол орны хуурайшилт, цөлжилт ихээхэн явагдаж буй бүс нутгуудад уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтанд дасан зохицсон  мод, сөөгийг бий болгон ойн зурвас, хамгаалалтын ой  байгуулах замаар бүс нутгийн ойрхог чанарыг дээшлүүлэн  байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг сайжруулах.

Хэрэгжүүлэх стратеги

3.1.1. Ойн үрийн  байнгын хэсэг, плантац байгуулах замаар тарьц, суулгацын болон ойг нөхөн сэргээх ажлын үрийн хэрэгцээг хангах.
3.1.2. Ойн үрийн плантац, ойн үрийн байнгын хэсэг  байгуулахад зөвхөн шилмэл ой, шилмэл модноос түүсэн удамшлын сайн чанарын үр болон  тэдгээрээс  клоны бичил үржүүлгийн аргаар гаргаж авсан  тарьц суулгацыг ашиглах.
3.1.3. Ойг нөхөн сэргээх, ой үржүүлэх болон тарьц суулгац бойжуулахад   ойн үрийн плантац, ойн үрийн байнгын хэсгээс бэлтгэсэн  сайн чанарын үрийг  ашиглах;
3.1.4. Ойн үрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  бүх хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, техник технологи, санхүүгийн чадамжийг дээшлүүлэн ойн үрийн аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх тулгуур  бааз болгон хөгжүүлэх;
3.1.5. Ойн үрийн аж ахуйн чиглэлээр олон улсын харилцааг өргөжүүлж, үрийн аж ахуйн менежмент,  судалгаа шинжилгээний чиглэлээр хөрш улсуудтай хамтран ажиллах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх;
3.1.6. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган хуурайшилтад дассан зохицсон мод, сөөгийг бий болгож, хуурайшилт идвэхтэй илэрч буй бүс нутагт ой үржүүлэх ажилд  ашиглан тухайн бүс нутгийн ойрхог чанарыг дээшлүүлэх;
    3.2.1. Мод үржүүлгийн ажилд дэвшилтэд технологи, техник нэвтрүүлж, байгаль цаг уурын өөрчлөлтөнд дассан зохицсон, тохиромжгүй нөхцлийг тэсвэрлэх чадвартай хямд тарьц, суулгац үржүүлэх.
    3.2.2.Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, чадваржуулах, аймаг, бүсийн хэмжээний мод үржүүлгийн газрууд байгуулж, жил бүр бойжуулан гаргах тарьц, суулгацын нэр төрөл, тоо хэмжээг тогтвортой болгоход чиглэсэн урт хугацааны хөтөлбөр боловсруулж  ажиллах;
    3.2.3. Мод үржүүлгийн газарт  тариалах үрийг  тухайн бүс нутгийн ойн үрийн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлж, үрийн гарал үүсэл, удамшлын чанарт нарийн хяналт тогтоох.
    3.2.4. Тарьц, суулгац бойжуулахад мөрдөж  буй өнөөгийн технологийг өөрчлөн  халуун хуурай болон усалагааны горимын багасгасан нөхцөлд  бойжуулах, нарны төөнөлт, хуурай халуун салхины нөлөөнд дасгах чиглэлийг баримталсан технологийг туршин нэвтрүүлэх замаар бойжуулан гаргаж буй тарьц, суулгацын тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх.
    3.2.5. Тарьц суулгац агаарын хуурайшилт, цаг уурын  дулаарлыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нөлөө бүхий бодисуудыг туршин нэвтрүүлэх, мод, сөөгний тэсвэртэй  төрлийг сонгох үржүүлэх.
    3.2.6. Монгол орны дулаарал, хуурайшилтын байдалд  дассан зохицсон мод, сөөгийг  эвцэлдүүлгийн болон  ген шилжүүлэн суулгах аргаар бий болгох ажлыг эхлэх.
    3.2.7. Бортоготой болон далд үндэсний систем бүхий тарьц бойжуулах ажлыг эхлэх.
    3.2.8. Монгол оронд ургадаггүй юмуу онцгой үнэт чанар бүхий мод, сөөгийг хорио цээрийн нарийн хяналтын доор дасган нутагшуулах зорилгоор импортоор авахыг зөвхөн шинжлэх ухааны байгууллагуудад зөвшөөрч байх.
    3.2.9. Монгол оронд ургадаг хүнс тэжээлийн  болон эмийн онцгой ач холбогдолтой  байгалийн мод, сөөг (Яшилдуу чацаргана гм ) бусад ургамлын генийн санг хадгалах үүднээс тэдгээр ургамал түүний үр, мөчир зэргийг экспортлохыг хориглох.
    3.2.10. Хот цэцэрлэгжүүлэх  ажилд ойгоос авч ашиглаж байгаа мод, сөөгний нэр төрөл, тоог цөөлж,  мод үржүүлгийн газарт  бойжуулсан  таримал  суулгацаар хангах.
    3.3.1. Ойн хортон шавьж, түймрийн нөлөөгөөр шинээр бий болсон болон  өмнөх жилүүдэд хуримтлагдсан ойжуулах шаардлагатай талбайг  ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын хүчээр, тусгай сан, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр,   ой ашиглалтын явцад бий болж байгаа ойжуулах  шаардлагатай талбайг  тухайн ашиглагч байгууллагын хүч хөрөнгөөр  нөхөн сэргээх бодлого баримтлана.
    3.3.2. Ойг үржүүлэх  ажлыг шинжилгээ-судалгааны байгууллага, орон нутгийн ойн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын санаачлага дэмжлэгт тулгуурлан хэрэгжүүлнэ.
        3.3.3. Монгол орны дулаарал, хуурайшилтанд  дасан зохицсон суулгах материал болон технологийг  ойжуулалт, ой үржүүлэх ажилд хэрэглэх:
    Том хэмжээний талбайд  нэг төрлийн модоор  цэврээр /дан/  ойжуулах хувилбарыг өөрчилж  задгай талбайд ургах чадвар  бүхий дулаарал, хуурайшилтанд тэсвэртэй өөр төрөл, зүйлийг оролцуулсан холимог хэв шинжийн ойжуулалт хийх;
    Ойн нөхцөл нь бүрэн алдагдаж, хөрс нь хатаж хуурайшин, хээржих процесс хүчтэй явагдсан талбайнуудад навчит модоор ойг нөхөн сэргээх ажлыг эхний шатанд хийж ойн нөхцөл бүрдэж ургах орчны нөхцөл сайжирсан үед үнэ багатай ойг сайжруулах зорилгоор навчит ойн нөмрөг доор шилмүүст модоор ойжуулах технологи нэвтрүүлэх  гм;
        3.3.4. ойжуулалтын  технологийг сонгосны үндсэн дээр ойжуулалт, хамгаалалт, арчилгаа тордолт иж бүрэн цогц байдлаар  хэрэгжүүлэх “Ойг нөхөн сэргээх ажлын хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг дэмжих ажлын хүчин чадлыг жилд 10000 га-д хүргэх.
        3.3.5. Ойг нөхөн сэргээх ажил хийх шаардлагатай талбай, ойжуулах  дарааллыг тогтоох, байгаль цаг уурын бүс бүслүүр, хөрс, ойн хэвшинж бүрт зохицсон ойжуулах технологи боловсруулах судалгааны ажлыг эрдэм шинжилгээний байгууллгаар захиалан хийлгэж, үр дүнг практикт хэрэгжүүлж  мөрдүүлэх.
    3.3.6. Ойг нөхөн сэргээх ажилд удамшлын чанар сайн үр, тарьц, суулгац ашиглах.
3.3.7. Ойн байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын хэлбэр хэмжээг  тухайн жилийн байгаль  цаг уурын нөхцөл, модны үрийн ургацтай  уялдуулан тогтоож хэрэгжүүлэх.
3.3.8. Ойг нөхөн сэргээх ажлын улирлаас хамаарах байдлыг багасгаж, бортоготой тарьцаар ойжуулах технологи нэвтрүүлж зуны тарилт хийх боломжийг бүрдүүлэх.
3.3.9. Нутгийн болон хуурай нөхцөлд дасан зохицсон мод, сөөгөөр хамгаалалтын ойн зурвас шинээр байгуулах хэлбэрээр ой үржүүлэх ажлыг эрчимжүүлэх.

IV. Ойн нөөц, баялгийн тогтвортой ашиглалт


Зорилго

Монгол орны уулын ойн онцлог, газар нутгийн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан дэвшилтэт техник, арга, технологоор  ойн нөөц баялгийг иж бүрэн, тогтвортой ашиглаж, Монгол улсын ойн дагалт нөөц, мод, модон материалын  хэрэгцээг хангах.

Зорилт

4.1. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий иж бүрэн ой-модны үйлдвэр, жижиг аж ахуйг хөгжүүлж, ойн замын сүлжээг сэргээн өргөжүүлж, тогтвортой менежмент, байгаль орчинд ээлтэй технологоор ойн нөөцийг зүй зохистой ашиглах.
4.2. Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
4.3.Ойн дагалт нөөцийн ашиглалтыг өргөжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх.

Хэрэгжүүлэх стратеги

4.1.1. Мод бэлтгэл, ойн нөхөн сэргээлт, хамгаалалтыг хослуулан ажиллах чадвар, техник технологи бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлсний үндсэн дээр ойн нөөц, баялгийг ашиглуулах журамд шилжих.    
4.1.2. Тухайн жилд ойгоос үндсэн ашиглалтын огтлолт болон ойн арчилгаа цэвэрлэгээгээр ашиглах модны дээд хязгаарыг тогтоохдоо ойн сангийн тодорхой хэсгийг удаан жилийн гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу тогтоон баталгаажуулж хэвших.
4.1.3. Ойн аж ахуйн арга хэмжээ, ойн ашиглалтыг цогц байдлаар явуулах үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой ой-модны үйлдвэрийг бүсчлэн байгуулж ажиллуулах.
4.1.4.  Мод бэлтгэлийн ажилд газар нутгийн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах дэвшилтэт арга, техник, технологи  нэвтрүүлэх ажилд эдийн засгийн урамшуулал, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
4.1.5. ОХУ-аас бөөрөнхий мод, зүсмэл материал хөнгөлөлттэй нөхцлөөр импортлох, тус улсад ойн санг гэрээгээр эзэмших асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгаж шийдвэрлэх арга хэмжээ авах.
4.1.6. Ойгоос мод бэлтгэж, зүсмэл материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд нь зүсмэл материалаар эцсийн бүтээгдхүүн  боловсруулдаг үйлдвэрүүдэд мод, зүсмэлийг гэрээ, захиалгаар шууд нийлүүлдэг тогтолцоо бий болгох.
4.1.7. Ойн төв замыг  ойн нөөц бүхий зарим бүс нутагт шинээр байгуулах.
4.1.8. Үндсэн ашиглалтын огтлолт явуулах бүс нутагт түймэр унтраах, хортон шавьжийг устгах, аялал жуулчлалын зорилгоор ашиглах боломж бүхий мод тээврийн ойн салаа замыг барьж байгуулах, хуучин зам, гүүрийг засах.
4.2.1.Ойн сангийн ашиглалт, хамгаалалтын горим дэглэмийг оновчтой болгох, модны ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, хаягдал модыг боловсруулах, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
4.2.2.Ойгоос бэлтгэсэн 1 шоометр модны ашиглалтыг хувийг  60-аас доошгүй хувьд хүргэх арга хэмжээг дэс дараалалтай хэрэгжүүлэх.
4.2.3.Мод, модон түүхий эдийн экспортыг хязгаарлах, мод орлох бүтээгдэхүүний импортыг дэмжих талаар эдийн засгийн хөшүүрэг бий болгох.
4.2.4.Мод боловсруулах үйлдвэрүүдэд модыг гүнзгий боловсруулах орчин үеийн техник, технологийг нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн, шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг хангах.
4.2.5. Төрөл бүрийн модлог хавтан, фанер, барилгын хаалга, цонх, паркетэн шал зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотоод зах зээлийг хамгаалах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх.
    4.2.6. Одоо ажиллаж байгаа модны захуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн мод, модон материалыг борлуулах Ойн биржийг нийслэл, аймаг орон нутагт шинээр зохион байгуулж ажилуулахад дэмжлэг үзүүлэх.
4.2.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан импортын мод, модон материалыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх  арга хэмжээ авах.
4.2.8. Ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах жижиг үйлдвэрүүдийг модон материал, бэлдэцээр хангах асуудлыг төлөвлөн зохион байгуулах.
    4.2.9. Наамал, матмал модон эдлэл, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх.

    4.3.1.Байгаль дахь нөөц, тархалтыг бууруулахгүйгээр экологийн тэнцвэрт байдлыг нь хадгалан,  ойн дагалт нөөцийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар хүн амын хүнс, тэжээл, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж, нөхөрлөл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх.
4.3.2. Ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршил, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх.
4.3.3. Ойн дагалт нөөцийг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, сум, аймгийн ойн менежментийн төлөвлөгөөнд тусган  боломжит хэмжээгээр бүрэн ашиглах;
4.3.4. Нөөц, тархалт багатай баялгийг тодорхой хугацаагаар бэлтгэж ашиглахыг зогсоож байгаль дээр өсөж үржих, тэлэх боломжийг хангах;  
4.3.5. Жимс, самрын ургацын байдалд  жил бүр тооллого хийж ургацын хэмжээнд тохирсон зөвшөөрөл олгох;
4.3.6. Ойн амьтдын хоол тэжээлд зориулж жимс, самрын нийт ургацын тодорхой хэсгийг хамгаалж үлдээх ажлыг зохион байгуулах;
4.3.7. Нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах;
4.3.8. Ойн мэргэжлийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ойг гэрээ түрээсээр эзэмшигч нарыг тусгайлан сургаж, тэдгээр хүмүүсээр дамжуулан нутгийн иргэдэд сургалт, сурталчилгааг хийх;
4.3.9. Ойн дагалт баялгийн үр өгөөж,  нэр төрлийг олшруулахад чиглэсэн судалгаа  шинжилгээний ажлыг идэвхжүүлэх,  үр дүнг практикт нэвтрүүлэх;
4.3.10. Ойн дагалт баялгийн  нөөцийг нэмэгдүүлэхийн тул түүнийг хамгаалах, зориуд нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих;

4.3.11. Жимс, самар, мөөг, эмийн болон хүнс, тэжээлийн ургамал зэрэг амархан муудаж гэмтдэг  дагалт баялгийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх төвлөрсөн цэгүүдийн сумдад байгуулж ажиллахыг дэмжих;   

V.  Ойн салбарын шинжлэх ухаан, мэдээлэл, мэргэжлийн боловсрол, сургалт, сурталчилгаа


Зорилго

Ойн салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг төгөлдөржүүлэх

Зорилт

5.1. Ойн салбарт судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, дэвшилтэт арга, технологи боловсруулах, инновацийн хөрөнгө оруулалт хийх замаар судалгааны үр дүн, шинэ санаа, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
    5.2. Ойн чиглэлийн их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвийн  материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол олгох, давтан сургалтын чанарыг сайжруулж мэргэжлийн боловсон хүчин, ажилчид бэлтгэх.
5.3.  Олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
    
Хэрэгжүүлэх стратеги

5.1.1 Ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар суурь судалгааны сэдэвт ажил, хавсарга судалгаа, инновацийн төслийг  эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд захиалан хийлгүүлэх ажлыг эрчимжүүлэх.
5.1.2. Ойн салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн дэргэд технологи нэвтрүүлэх дамжуулах нэгж, инкубаторийн төв, өндөр технологийн жижиг дунд үйлдвэр байгуулахыг төрөөс дэмжих.
5.1.3.Тал, хээрийн бүс, цөл, цөлийн хээрт бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалах бэлчээрийн болон хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилго бүхий ойн зурвас, төгөл, ногоон хаалт ургуулахад ашиглах модны төрөл зүйл, бүрдлийг сонгож, тэдгээрийг тарьж ургуулах агротехник, технологийг боловсруулах.
5.1.4. Ойн сан, тусгай хамгаалалттай газар нутагт ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, ойтой нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн хөрс, ус хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар судалгаа явуулж, үр дүнг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
     5.1.5.  Мод боловсруулах үйлдвэрлэлээс гарах хаягдал, өөдсийг ашиглах, түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэглээний мебель , модон эдлэл үйлдвэрлэх технологи боловсруулах, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн туршилт судалгаа явуулах.
    5.1.6. Уулын ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах арга, технологи боловсруулах  туршилт судалгааг өргөжүүлэх.
5.1.7.Ойн бүртгэл тооллогын ажлыг сайжруулах, ойжуулалт, ойг байгалийн аясаар болон зориудаар нөхөн сэргээх  талаар судалгаа явуулж, энэ чиглэлийн дэвшилтэт технологийг ой-ургамалжилтын муж, хошуу, бүс нутгийн онцлогт тохируулан боловсруулах.
    5..1.8. Ойн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд шинэ техник технологи нэвтрүүлнэ.
     5.1.9.Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
5.1.10. Гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр сургалт, судалгаа шинжилгээний ажил, төсөл хэрэгжүүлэх.
    5.2.1.Ойн чиглэлийн их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвийн  материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадавхийг дээшлүүлэх ажилд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
5.2.2.Ойн салбарт ажиллаж байгаа болон бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадын  урт, богино хугацааны сургалтад хамруулах, давтан сургах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх.
 5.2.3.Салбарын үйлдвэрүүдийн мэргэжлийн ажилчдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд захиалгаар сургаж бэлтгэх.
 5.2.4. Дунд сургууль,  их, дээд сургуулиудад ойн экологийн боловсрол, мод тарих, ойжуулах мэдлэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох.
    5.2.4. Ойн үүрэг ач холбогдол, нөөц, баялгийг хайрлаж хамгаалах, зохистой ашиглах, ойн мод, сөөг үржүүлэх,  ойжуулалт хийх талаар залуу үе, нийт иргэдэд мэдлэг олгох, сурталчилан таниулах ажлыг ойн салбарын бүх шатны байгууллага, боловсрол, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран байнга тасралтгүй явуулах.
5.2.5.Ойн салбарын мэдээ, мэдээллийн боловсронгуй тогтолцоог бий болгож, мэдээллийг олон нийтэд байнга хүргэж, ил тод байдлыг хангах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж