4096 бөхийн бүртгэлийг өнөөдөр хаана

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

4096 бөхийн бүртгэлийг өнөөдөр хаана

Наймдугаар сарын 24-нд эхэлсэн 4096 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусах ажээ. Есдүгээр сарын 12-ны өдөр хотын бөхчүүдийн бүртгэлийг хааж,  орон нутгаас ирсэн бөхчүүдийг бүртгэж байгаа бол өнөөдөр  хөдөөгийн бөхчүүдийг бүртгэх сүүлийн өдөр болж байна.

Барилдахаар бүртгүүлсэн бөхчүүд дараах санамжийг уншина уу.

Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд дуурсгах энэ үйл ажиллагааны үед цаг агаарын болон бусад таатай таагүй ямар ч нөхцөлд бүх бөхчүүд дараахь 6 зүйлийн санамжийг дагаж мөрдөнө.

1.Гиннесийн амжилтын хороо 2011 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагт бүх бөхийг тоолж бүртгэх тул та энэ цаг мөчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8-р, 9-р, 10-р, 11-р, 0 (бөхчүүдийн) секцэнд зодог шуудгаа өмсөн суусан байна. Хоцорвол бөхийн тоо дутаж Гиннесийн дээд амжилтанд  бүртгүүлэх боломжоо бид алдах тул хэрхэвч хоцорч болохгүй.

2.Энэхүү тооллогын дараа бөхчүүдийг Төв цэнгэлдэхээс түр гарахыг зарлахад бөхчүүд өмсгөлтэйгээ 7-р, 12-р хаалгаар аль болох шуурхай гарч дараахь байрлалыг эзлэн зогсоно. Үүнд:

  • Улс, аймаг, цэргийн алдар цолтой бөхчүүд төв цэнгэлдэхийн зүүн хойт талын 16-р орцны гадаа,
  • Сумын цолтой бөхчүүд баруун хойт талын 3-р орцны гадаа,
  • Залуу бөхчүүд, оюутан, сурагчид урд талын 12-р орцны гадаа,
  • Нийтийн монгол бөхийн шандастан, цэргийн бөхчүүд баруун урд талын 7-р орцны гадаа тус тус байрлана.    

3.Хөгжимд панпаар эгшиглэн хөтлөгч бөхчүүдийг Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхийг урихад бөхчүүд дараахь дарааллаар орж ирнэ. Үүнд:

  • I-д: Улс, аймаг, цэргийн алдар цолтой бөхчүүдээс эхний 102 бөх эрэмбээрээ дэвэн орж ирж эхний эгнээнд индрийн зүг харан зогсоход дараагийн бөхчүүд 102-оороо мөн дэлэн дэлсээр орж ирэн 6-7 эгнээг үүсгэн зогсонo.
  • II-д: Сумын цолтой бөхчүүд “3” хаалгаар мөн 102-оороо орж дараагийн эгнээнүүдийг үүсгэн зогсоно.
  • III-д: Нийтийн монгол бөхийн шандастнууд, цэргийн бөхчүүд дээрх байдлаар орж ирэн, 102-оороо удаах эгнээнүүдийг эзлэн зогсоно.
  • IV-д: Оюутан, сурагч бөхчүүд 104-өөр жагсан арын эгнэээнүүдэд зогсоно.
  •  Ийнхүү 4096 бөх 102-104-өөр 40 эгнээнд  жагсан төв талбайд байраа эзэлнэ.

Энэ үед бөхчүүдийг дахин тоолох тул бүх бөхчүүд заавал жагсана.

4.Бөхчүүд төв талбайд дэвэн орж ирэхдээ талбайд байрлуулсан дарцгийг гишгэхгүй байхыг онцгой анхаарах бөгөөд нэг бөх нэг  дарцагны ард шугаман эгнээ үүсгэн зогсоно.

www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж