Төслийн удирдлагын үнэгүй хэрэглүүрүүд

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Төслийн удирдлагын үнэгүй хэрэглүүрүүд

Хэрэв та маш олон хүнийг хамарсан төсөл дээр ажиллаж байсан бол ийм төрлийн төслийг удирдахад ямар хэцүү болохыг андахгүй байх. Хэсэгчилсэн зорилтуудыг тодорхойлж хувиарлах, хуваарьт ажлын биелэлт, бичиг баримтуудыг эмхэтгэх зэрэг ажлыг зохицуулах тун хүнд. Эдгээр ажлыг үр дүнтэй зохицуулахын тулд танд сайн чанарын Төслийн удирдлагын хэрэгсэл хэрэгтэй.

Хэрэв төслийн тань зардал хязгаарлагдмал бол та хэрэглэхэд хялбар үнэ төлбөргүй онлайн хэрэгсэл хүсэх нь гарцаагүй юм.

1. Freedcamp
 

Freedcamp нь хамгийн олон үйлдэл гүйцэтгэдэг онлайнд суурилсан үнэгүй төслийн удирдлагын систем юм. Стандарт ажлын дараалал, цагийн бүртгэл, хуваарь, хэлэлцүүлгийн хэсэг, төсөлтэй холбоотой файлуудыг хавсаргах, майл мэдээлэл, хувийн мессэж зэргийг тохируулах боломжтой.

2. Clocking IT

Clocking IT нь өөрийн онцлог үйлдлүүд болон уян хатан байдлаараа ижил төрлийн вэб сайт-уудын үйлчилгээтэй өрсөлддөг. Freecamp-ийн санал болгож байгаа үйлдэл дээр Clocking IT нь Gantt чарт, тайлан бэлтгэх, төслийг удирдаж болохуйц хүснэгтэд шилжүүлэх зэрэг үйлдлийг санал болгодог. Мөн дараа ахин хэрэглэх зорилгоор файлуудыг групп wiki-д хадгалж болно. Та хэзээ ч бодож олсон хэрэгтэй санаагаа хадгалснаар алдагдахаас сэргийлж чадна.

3. MultiTask
 

3Multitask нь өөрийн үзэмж, үндсэн үйлдлээрээ Microsoft Project-ын вэб сайт дахь хувилбар мэт санагдаж болно. Тиймдээ ч та Microsoft Project дэх файлаа оруулж болох бөгөөд өөрийн бүлгийн гишүүдэд даалгавар өгч шалгах боломжтой. Энэ бүхнээс гадна Gantt чарт хийх боломжтой. Хамгийн давуу тал нь AOL, Google, Yahoo!, MySpace-ийнхээ бүртгэлээр холбогдох боломжтой.

4. Ganttr
 

MultiTask-ын сайжруулсан хувилбар гэж Ganttr-ыг нэрлэж болох юм. Энэ 2 вэб сайт нь үндсэндээ адилхан функцтэй боловч Ganntr нь хэд хэдэн илүү өвөрмөц онцлогтой. Эдгээр нь зарим үнэгүй template болон Google Docs-д файл хуулах болон татаж авах боломжтой. Түүнээс гадна харагдах байдлыг өөрчлөх  болон файлаа PDF, PNG зураг, HTML хэлбэрт хадгалах боломжтой.

5. web2Project

Open Source програм хангамж нь Вэб Сайт-ад суурилсан хэд хэдэн төслийн удирдлагын хэрэгсэлтэй. Вэб хостлэгдсон хэдхэн байдгын нэг нь web2project. Web2Project нь зорилтуудын бүртгэл, календар, төслийн нарийвчилсан үйл явц, файл суулгах зэрэг төслийн удирдлагын системээс хүсч болох бүхий л үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Мөн зорилтын биелэлт, ажилчдын гүйцэтгэл, төслийн  статистиктай холбоотой бүхий л тайланг гүйцэтгэх хэрэгтэй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж