солих боломжтой юм. Та тогтмол уулзалт хуралтай байдаг бол тэр үедээ утсаа унтрааж,
дууг нь хааж нээдэг бол энэ үйлдлээMa Ringo-д ганц удаа тохируулж өгснөөр дахин
хийх шаардлагагүй болно. Орой унтах үедээ утасныхаа хонхыг багасган тохируулснаар урилгагүй call-оос
амтат нойроо бүтэн авч үлдэх болно.
Ringo нь утасны үндсэн хонх болон аудио файлуудаас тохируулах боломжтой ба долоо
хоногийн хүссэн өдрүүдээр, цагийн интервалаар сонгох болон хонхны дуугаралтыг ихэсгэж
багасгах гэсэн үндсэн тохируулгатай.
Theme – Хэд хэдэн Рингог өөрийн хүссэн сэдвээр бүлэглэн нэгтгэх боломжтой. Хэрэв аль нэгэн сэдвийг идэвхитэй
болговол зөвхөн тэр сэдэвт багтсан Рингонууд ээлжлэн солигдоно. Харин ямар нэгэн
сэдэв сонгогдоогүй бол бүх Ринго ээлжлэх болно.
Default Ringo – Тухайн цагт тохируулсан Ринго байхгүй бол энэхүү сонголт
бүхий Ринго
нь таны утасны хонхонд дуугарна. Апликэйшн анх суухад тухайн агшинд таны утсан
дээр явж байсан утасны хонх Default Ringo болон сонгогдсон байна.
Quick time – Та давтамж ихтэй оруулдаг цагийн интервалаа энд
хадгалж өгснөөр Ринго-н эхлэх дуусах цагийг түргэн хугацаанд, төвөг багатай тохируулах болно.
Хэрэв танд энэ бүхэн таалагдаж байвал Ma Ringo-
г https://market.android.com/details?id=mn.ma.android.ringo эндээс ҮНЭГҮЙ татаж авч
болох юм.
Эх сурвалж: http://www.sanakae.com/