Багш нарын V бага хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Багш нарын V бага хуралд оролцов

Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) байгууллагын удирдах ажилтан, багш нарын ээлжит V бага хурал Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын байгууллагуудыг хамруулсан энэхүү ээлжит бага хурлыг МБС-ын Үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) МБС-ын төсөл, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв  хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн өргөтгөсөн бага хуралд МБС-ын Үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд (МСҮТ), мэргэжлийн холбоод, ажил олгогчид, Дорноговь аймгийн орон нутгийн удирдлагын төлөөлөл бүхий 370 орчим хүн оролцов.

Хурлын үеэр МБСБ-д чадамжид суурилсан тогтолцоог хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоо, үүрэг хариуцлага, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шинэчлэл, хичээлийн шинэ жилийн зорилт, хэрэгжүүлэх арга зам,  Мэргэжлийн сургуулиудын үйл ажиллагааны чиглэл,  Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар илтгэл/танилцуулга хийж, улмаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болоод ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөх, бодлого боловсруулах”, “Хичээлийн шинэ жилийн зорилт, хэрэгжүүлэх арга зам”, “МБСБ-ын үр дүнгийн гэрээ, тайлагнал, хяналт хариуцлага” гэсэн чиглэлээр гурван салбар хуралдааныг зохион байгуулав.

Энэ хуралд Улаангом коллежийн захирал Ц.Баянсан, Увс аймгийн  орлогч дарга  Бат-очир,  Улаангом коллежийн дэд захирал Ч.Наранбилэг, ХАА-н эрхлэгч Ж. Буянтогтох, “Судалгаа-Сургалт-Үйлдвэрлэлийн төв”  төслийн Ч.Тунгалаг, “Төсөлт сургалт” ТТХД- төслийн санхүүгийн ажилтан Н.Гантөмөр Улаангом колежийн багш Ц.Ноост, Б.Отгонхүү нар амжилттай оролцоод ирлээ.

Эх сурвалж: www.uvs.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж