Өр барагдуулах ажлыг он дуустал явуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Өр барагдуулах ажлыг он дуустал явуулна

Татварын ерөнхий газрынхан одоо­­гоос дөрвөн жилийн өмнө Мон­го­лын
татварын албыг өөрчлөн ши­­нэчлэх ажлыг эхэлсэн. Энэ нь тат­варын албаны
үйлчилгээг ца­­хим хэлбэрт шилжүүлэх, үйл ажил­­лагааг нь ил тод,
шуурхай бол­­гох зорилготой юм. Үүнтэй хол­боотойгоор Татварын ерөнхий
газ­раас “Өөрчлөлтийн менежмент” сэ­дэвт сургалтыг өчигдөр зохион
бай­гуулж эхэллээ. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн татварын улсын
бай­­цаагч нар оролцож  байгаа юм байна.


Энэ үеэр Татварын ерөнхий газ­рын дэд дарга Ж.Батбаяртай ярилцлаа.

-Татварын албаны шинэчлэл өөрчлөлтөд татварын улсын бай­цаагч, ажилтан, албан хаагчид хэр бэлэн байгаа бол?

-Сүүлийн жилүүдэд татварын албанд мэдээллийн технологийн чиг­лэлээр
ихээхэн өөрчлөлтүүдийг хийж байна. Татвар хураахтай холбоо­тойгоор
татвар төлөгчдөд хандсан тог­толцоог шинээр нэвтрүүлж бай­на. Гэхдээ гол
өөрчлөлтүүдийг тат­варын улсын байцаагчид  хийнэ. Тиймээс байцаагчид
болон иргэдийг татварын байгууллагад хийж буй өөрч­лөлт шинэчлэлийг
хүлээж авахад бэлэн байлгах зайлшгүй шаард­лага тул­гар­сан.
Байгууллагууд  өөрч­лөл­тийн менежментийг төдийлөн мэд­­дэг­гүй. Тиймээс
байцаагчдын  дунд “Өөрчлөлтийн менежмент” сэ­дэвт сургалт зохион
байгуулж бай­гаа юм. Үүний дараа дараа нь Дэлхийн банкнаас мэргэжилтнүүд
ирж ажиллана. Энэ оноос 2013 оныг  дуустал хэрэгжүүлэх дунд хугацааны
хөтөлбөрүүдийг бид  боловсруулсан. Үүний хүрээнд тодорхой зөвлөгөө,
зөвлөмж гаргаж ажилтнууддаа өгөх ёстой. Мөн 2015 он хүртэл ямар
өөрчлөлтүүд хийхээ төлөвлөнө. Хам­гийн гол нь өөрчлөлтийг иргэд,
тат­варын байцаагчид  хэрхэн хүлээж авах вэ гэдэг сэтгэлзүйн бэлтгэл
хийх нь чухал.

-“Татварын албаны үйл ажил­лагааг 2013 он гэхэд цахим системд бүрэн шилжүүлнэ” гэж байгаа. Хэ­рэгжилт нь ямар байна вэ? 

-Дэлхийн банкнаас томоохон тө­сөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Эхний үе
шат нь зөвлөх үйлчилгээ байсан. Үүгээр Монголын татварын байгууллага
дэлхийн жишигт хүрэхэд ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэдэг талаар
тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Тодруулбал, өр барагдуулах, татвар хураах,
ноогдуулах, бүртгэх үйл ажиллагааг программчлах ёстой гэсэн томоохон
зорилт тавьсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн
болон хувь хүний ор­логын татвартай холбоотой бүх үйл ажиллагааг
программчилж бай­­на. Эхний шат болох үйл ажил­ла­гаанд дүн шинжилгээ
хийх хэсэг дууссан. Одоо Англи, Өм­нөд Солонгосын хамтарсан кон­сер­циум
энэхүү системийг суу­­ри­луулж байгаа. Системийг суу­ри­луулснаар
татвар төлөгчдөд үзүү­­лэх үйлчилгээ илүү хурдтай бол­но. Мөн татварын
бай­гууллагын удирдлагуудыг үнэн зөв мэдээллээр хангана. Байгууллагууд ч
гэсэн заа­вал татварын байцаагчтай уулзах шаард­лагагүй болох. Өөрөөр
хэлбэл цахим  хэлбэрээр тайлангаа өгч болно гэсэн үг.

-Саяхан барилга, ноос, ноо­луу­рын салбарт эрсдэлийн үнэл­гээ хийж, 430
гаруй тэрбум төг­рөгийн зөрчил илрүүлсэн. Тус сал­барынхан орлогоо чухам
яаж нуун дарагдуулаад байна вэ?

-Татварын ерөнхий газрын Эрс­дэлийн удирдлагын хэлтэс нуусан орлогыг
илрүүлэх ажлыг салбар, сал­бараар хийж байгаа. Эхний ээл­жинд барилгын
салбарт хийсэн. Тэр үеэр компаниуд 250 орчим тэр­бум төгрөгийн орлого
мэдүүлсэн. Ба­рилгын компаниудаар иргэд хувийн хаус бариулдаг. Бас
иргэдийн захиал­гаар есөн давхар барилга ч барьдаг юм байна. Гэтэл тэр
бүхнээ орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байсныг тог­тоосон. Барилгын
салбарт үйл ажил­лагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж, иргэдтэй
холбоотой 230 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Нөгөөтэйгүүр  иргэд
улсын хилээр ноос, ноолуур гаргадаг юм байна. Тухайн хүн 10 тэрбум
төг­рөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн хилээр гаргадаг. Гэтэл
бидэнд “Би нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн
борлууллаа” гэсэн тодорхойлолт өгдөг. Гэтэл нийтдээ 430 орчим төг­рөгийн
зөрүү гарсан.

-Зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжүүдээс тайлбар авч байна уу?

-Бид хянан шалгаж байгаа. Тухайн аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж,
тайлбарыг нь ч сонсож байна. Тэд ихэвчлэн “Хүний мөнгө байсан юм аа” гэж
байна л даа. Гэхдээ хүний мөнгө байсан ч орлогоо суутгаж авах ёстой шүү
дээ. Тэгэхээр зарим хүний мэдлэг муу байна. Хууль тогтоомжоо сайн
судлахгүй байна. Ингэснээрээ өөрсдийгөө эрсдэлд оруулдаг.

-Нийт 430 гаруй тэрбум төг­рөгийн зөрчил гаргасныг нь тог­тоочихлоо. Энэ зөрчлийг хэзээ арил­гаж дуусах бол?

-Татварын байцаагчийн акт гар­гаад өр барагдуулах ажлыг энэ он дуустал зохион байгуулахаар бол­сон.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж