Скайтел Топ-100 аж ахуйн нэгжээр тодорлоо.

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Скайтел Топ-100 аж ахуйн нэгжээр тодорлоо.

Монгол улсын Засгийн Газар болон Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “ Топ – 100 аж ахуйн нэгж”-ийг тодруулан шагнал гардуулдаг билээ. Тус шагналыг тухайн аж ахуйн нэгж Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн олгодог юм.  Өнгөрөгч 2009 онд 10-н жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн “Скайтел” тус шагналын эзэн болсныг дуулгахад таатай байна. Скайтелчүүдийн хувьд 2009 онд 3G технологи дээр суурилсан гар утсаараа дамжуулан шууд телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой “STYLE” үйлчилгээ, Сүлжээндээ хязгааргүй холбогдох 247 үйлчилгээ мөн Үүрэн холбооны цоо шинэ үе 21Mbps мэдээлэл дамжуулах хурд бүхий NEX 3.75G дэвшилтэд сүлжээг ашиглалтад оруулж хэрэглэгчдийнхээ гарт амжилттай хүлээлгэн өглөө. Мөн түүнчлэн энэхүү шагналыг авахад хэрэглэгчид та бүхний оролцоо салшгүй холбоотой юм.
Бидэнтэй хамт 10 дахь жилээ угтаж буй хэрэглэгч танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж