“The Smurfs” 3D “Өргөө”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

“The Smurfs” 3D “Өргөө”-д ирлээ

Найруулагч Raja Gosnell-ын бүтээл “The Smurfs” буюу “Анаахай” аnimation, инээдмийн, гэр бүлийн кино маргааш “Өргөө” кино театрын дэлгэцнээ 3D-гээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Америкт нээлтээ хийж, Boxoffice-т ашиг орлогоороо дээгүүрт жагсаж байгаа эл киноны гол дүрд Hank Azaria, Katy Perry and Jonathan Winters нар тогложээ.

Хорон санаат шидтэн тэднийг тосгоноос нь хөөснөөс болж жижигхэн цэнхэр Смүрфүүд өөрсдийн шидэт ертөнцөөс хальтран гарч бидний ертөнцөд ирдэг. Үнэндээ төв цэнгэлдэх хүрээлэнд унадаг байна. Хорон санаат шидтэн Гаргамель тэднийг хайж ирэхээс өмнө Смүрфүүд өөрсдийн ертөнц рүү буцах арга замыг хайх хэрэгтэй болдог. Гэртээ харих зам хэтэрхий хүнд бөгөөд үзэгчдийг хэзээ ч уйдаахааргүй хөгжилтэй байдлаар бүтээсэн байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж