
Амралтын өдрүүдэд говь, тал хээрийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаар анхааруулга сэрэмжлүүлгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан сэргийлэх мэдээллийн секторын эрхлэгч Ж.Цогт, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрай нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолд зааснаар зургаан цагаас дээш хугацаагаар үргэлжлэн цасан болон шороон шуурга шуурах, салхины хурд 28м/сек-ээс давсан тохиолдолд гамшигт үзэгдэл гэж тооцдог аж. Яг ийм хэмжээний гамшигт үзэгдэл 24-26-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгийг хамрах төлөвтэй байгаа учир тухайн орон нутгийн малчид болгоомжтой байхыг анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-ний өдөр төвийн аймгуудын нутаг , 26-нд зүүн аймгуудын нутагт эрс хүйтэрч, энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг онцоллоо.Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, онц шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.
Д.Долгор