Өнөөдөр 14.00 цагийн орчим Замын цагдаагийн газрын жижүүрт Хан-Уул дүүргийн нутаг Их тэнгэрийн аманд машин онхолдлоо гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу замын цагдаагийнхан ослын газар дээр очиход “Тоёота спесио” маркийн 92-19 УНЛ дугаартай автомашин онхолдсон байжээ. Уг машиныг 16 настай О жолоодож явсан аж. Тэрбээр “Ирээдүй” цогцолбор сургуулийн арван нэгдүгээр ангийн зургаан сурагчтай хамт явж байгаад осол гаргажээ. Золоор хүүхдүүд бэртэл гэмтэл аваагүй байна. Тэд Туул гол руу салхинд гарч яваад осолджээ. Уг автомашиныг жолоодож явсан О “Машин барихыг аав зааж өгсөн. Өнөөдөр ааваасаа нууцаар машиныг нь авч гарсан” гэж мэдүүлжээ. Осол гарах болсон шалтгаан нь автомашин 100 км цагийн хурдтай явж байжээ. Тиймээс
Замын цагдаагийн газраас эцэг эхчүүдэд хандан “Хүүхдээ хаана, юу хийж
явааг нь анхаарч, сонор сэрэмж тавьж, тээврийн хэрэгслээ өөрөөс нь өөр
хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээг авахыг анхааруулж байна.

Г.Дарь